МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Профессор, багш нарын “Эрдмийн чуулган”-д оролцохыг урьж байна

2017.02.13 08:05:14

ШУТИС-ИЙН ПРОФЕССОР, БАГШ НАРЫН

“ЭРДМИЙН ЧУУЛГАН”-Ы УДИРДАМЖ

Зорилго: ШУТИС-ийн профессор, багш нарын гүйцэтгэж байгаа шилдэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчлах, олон улсын мэргэжлийн түвшинд хянагддаг эрдэм шинжилгээний сэтгүүлд  өгүүлэл хэвлүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, сүүлийн жилүүдэд эрдмийн зэрэг хамгаалсан багш нарын судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, залуу судлаачдыг дэмжих, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа болон бүрэлдэхүүний хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан

“Эрдмийн чуулган”-ы хүрээнд зохион байгуулах арга хэмжээ:

А.   Профессор багш нарын эрдэм шинжилгээний хурал

Б.   Судлаач багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын танилцуулга, үзэсгэлэн

Эрдэм шинжилгээний хурлын чиглэл:

  1. Инженер-технологи, хэрэглээний шинжлэх ухаан
  2. Байгалийн ухаан
  3. Нийгэм, хүмүүнлэгийн ухаан

Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага:

  • 2015, 2016 онуудад гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх;
  • Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгээр хэлэлцүүлсэн байх;
  • Импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл;
  • Олон улсын индекстэй эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн өгүүлэл;
  • Дотоодын хянан магадлагаа (peer review) хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл

Судлаач багш нарын үзэсгэлэнгийн чиглэл:

  • 2015, 2016 онуудад доктор, ШУ-ны докторын зэрэг хамгаалсан багш, судлаачид, судалгааны ажлын үр дүнгийн танилцуулга;
  • Залуу судлаачдын судалгааны ажлын танилцуулга;
  • Хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх санал, танилцуулга;

Судлаач багш нарын үзэсгэлэнд ирүүлэх танилцуулгын агуулга, шаардлага:

  • Судлаач /зурагтай/, судалгааны ажлын товч танилцуулга;
  • Хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх саналын танилцуулга;
  • Постерын хэмжээ 180*80
  • Залуу судлаачдын танилцуулга нь бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгээр дэмжигдсэн байна.

Хугацаа, үе шат:

I шат. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн тус бүр 4-өөс доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл шалгаруулж 2017 оны 2 дугаар сарын 13-ны дотор ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандарт”-ын дагуу http://must.edu.mn/beta3/menu668 бэлтгэн албан бичгээр болон research@must.edu.mn цахим хаягаар ирүүлнэ.

Үзэсгэлэнд оролцох багш нарын танилцуулгыг холбогдох загварын дагуу бэлтгэж судлаач өөрийн биеэр үзэсгэлэнд оролцох бөгөөд мэдэгдэлээ 2017 оны 2 дугаар сарын 13-ны дотор ЭША-нд ирүүлнэ.

II шат. 2017 оны 02 дугаар сарын 16-ны (Пүрэв) өдөр 10:00 цагаас ШУТТНС-гийн Е-604 тоот хурлын танхим, үзэсгэлэнгийн зааланд болно.

Эрдэм шинжилгээний хурлын шагнал, урамшуулал:

  1. Хурлын салбар хуралдаан тус бүрээс шилдэг эрдэм шинжилгээний өгүүллээрээ шалгарсан 2 профессор, багшийг ШУТИС-ийн Ректорын батламж, ШУТИС-ийн Технологийн сангийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын грантаар (1 сая төгрөг) шагнаж урамшуулна.
  2. Хуралд хэлэлцүүлсэн өгүүллийн эмхэтгэлийг Эрдэм шинжилгээний албанаас эрхлэн гаргаж, бүтээлээ хэвлүүлсэн багш нарт олгоно.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Их уншсан мэдээ

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...