“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ" олгоно.
Бүрдүүлэх материал:
1. Сургуулийн захиргаа, эсхүл оюутны байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэх тухай албан тоот;
2. Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;
3. Дүнгийн тодорхойлолт;
4. Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулан товьёг үйлдсэн байх/;
5. “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба Миний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эсээ.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: Оюутны соёл, үйлчилгээний албанд ирүүлэх
Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Оюутны соёл, үйлчилгээний албанд ирүүлнэ үү.
Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.
Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882
Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid