Сургалтын албаны чиг үүрэг
- нэгдсэн хуанлийн дагуу элсэлт, бүртгэл, хичээл сонголт, хичээл зохицуулалт, шалгалт, төгсөлт зэрэг сургуулийн сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах,сургалттай холбоотой мэдээ тайлан гаргах, тоо мэдээлэл нэгтгэх,
- батлагдсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих,
- оюутан, эцэг эх, багш, холбогдох хүмүүст мэдээ, мэдээлэл, зар дамжуулах,
- хичээл сонголт, сургалттай холбоотой зөвөлгөө өгөх, тодорхойлолт олгох,
- санал, хүсэлт, өргөдөл хүлээн авч холбогдох шатны нэгжээр шийдвэрлүүлэх,
- оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор суралцагчдыг тэтгэлэг, төрөл бүрийн арга хэмжээнд хамруулах үндсэн чиг үүргийн дагуу үйлчилгээ үзүүлэн ажилладаг бөгөөд Монгол улсын хууль, тогтоол, ШУТИС-ийн дүрэм, Сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмыг мөрдлөг болгоно.