Хүнсний Инженерчлэлийн Салбарын Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн оюутнууд "Витафит" ХХК-ны үйл ажиллагаатай танилцав.
Nyamaa-Odser

ҮТС-ийн  Хүнсний Инженерчлэлийн Салбарын 21 оюутан, мэргэжлийн багш нарын хамт 2024 оны 01 сарын 03-ны өдөр "Витафит" ХХК-ны ундаа, жүүсний үйлдвэрийн технологи дамжлага, түүхий эдийн агуулах болон лабораторийн үйл ажиллагаатай танилцав. Мөн тус үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний найрлага, ач холбогдол, онцлогийн талаар танилцуулга, ярилцлага, бүтээгдэхүүний амталгаа хийв. 

"Витафит" ХХК-ны хүний нөөцийн албанаас Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг дадлага хийх болон төгсөөд ажиллах санал тавив.