МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Edith Piaf дуулж, Содуратай учирч, Балетчид дүүлсэн AiFE 2016

2016.12.07 13:23:41

Тус наадам нь анх удаагаа “ХҮН ба БАЙГАЛЬ: БИД ХҮЙН ХОЛБООТОЙ” сэдвийн дор нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн “АйФЭ-2016” урлагийн наадам нь цар хүрээгээ өргөжүүлэн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг арав гаруй их дээд сургууль, зуу гаруй уран бүтээлчдийг хамруулсан “ХҮН ба БАЙГАЛЬ: БИД ХҮЙН ХОЛБООТОЙ” зурагт хуудас болон богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн зэрэг хоёр уралдааныг зарлан шилдэгүүдийг шалгаруулан шагнал гардуулав.  Зурагт хуудасны уралдааны шилдэг бүтээлүүд “Блю Мүүн” Арт Галерейд дэлгэгдэж,  богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн уралдааны шилдэг оролцогчдын бүтээл “Өргөө 2” кинотеатрын дэлгэцнээ толилуулагдсан  юм.

Эдгээр уралдаанууд нь “ПРО АРТЭ” урлагийн клубын оюутнуудын БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙН тулгамдсан асуудлаар нийгэмдээ оруулж буй бяцхан хувь нэмэр. Мөн оролцогч уран бүтээлч оюутан залуусын эмзэглэл, дуу хоолой юм. Энэхүү уралдаануудад оролцогчдын бүтээлүүд нь олон нийтийг байгаль дэлхийгээ хамгаалахад, энэ үйлсэд хувь нэмрээ оруулахад сэдэлжүүлнэ хэмээн найдаж байгаа билээ.

Түүнчлэн тус наадмын хүрээнд дараах бүтээлүүдийг СИНЕМАТЕК, УРЛАГИЙН ГАЙХАМШИГ зэрэг наадмын хүрээнд зохион байгуулдаг өдөрлөгүүдээрээ дамжуулан олон нийтэд хүргэгдлээ.

СИНЕМАТЕК кино өдөрлөгийн хүрээнд:

“Содура” МУСК: UBS телевизийн бүтээл “СОДУРА” уран сайхны кино нь олон улсын нэр хүндтэй кино наадмуудад эх орноо төлөөлөн оролцсоор буй бөгөөд байгаль эх дэлхийтэйгээ зохирон амьдрахуйн ухааныг харуулсан буй. Тус киноны Ширэлийн дүрийг бүтээсэн Ардын жүжигчин П.Цэрэндагва ““Содура” бол уран бүтээлч бидний өмнөх үеийнхэндээ төлж байгаа өр, дараа үеийнхэндээ үлдээж байгаа том өв юм” хэмээн дүгнэн хэлсэн байдаг иймд АIFE фестивалийн хүрээнд олон нийтэд

 

“Үерийн өмнө” баримтат кино: Торонтогийн кино наадмын үеэр 2016 оны 9-р сарын 9-ны өдөр нээлтээ хийсэн тус киног найруулагч Фишер Стивенс найруулж, Мартин Скорцэзе гүйцэтгэх продюсероор нь ажиллажээ. Тус киноны продюсер, гол дүрийг бүтээсэн НҮБ-ийн элч, жүжигчин Леонардо ди Каприо болон National Geographic сувгийн хамт олон гурван жилийн турш энэхүү киног бүтээжээ. Төггөлд нь ХҮН ба БАЙГАЛЬ: БИД ХҮЙН ХОЛБООТОЙ” сэдвийн хүрээнд богино хэмжээний кино, анимайшионы уралдаанд ирсэн бүтээлийн сонгон шалгаруулалт хийж эхний 3 байрны эзэдийг тодруулав.

 “Урлагийн Гайхамшиг” мэргэжлийн урлагийн өдөрлөгийн хүрээнд:

 “Би Эдит Пиаф байна” моно мюзикл драм: Франц орны бэлгэ тэмдэг болсон гайхамшигт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан тус моно мюзикл драмын жүжиг нь “Гэгээн Муза” театрын наадмын шилдэг найруулагч, олон улсын моно жүжгийн “Моно Арт-2014” наадмын Гран Приг хүртсэн бүтээл юм. Тус жүжгийн гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин Ц.Баясгалан нь Эдит Пиафын дуулсан “L’hymne a l’amour”, “La Vie en rose “, “Non, je ne regrette rien” зэрэг дуунуудаас дуулах бөгөөд “Mon légionnaire”, “Sous le ciel de Paris” дуунууд хэрхэн төрөн гарсан тухай олны бүртээл болов.

“Sentiment” модерн балет шоу: 2016 оны 4-р сарын 29-нд Олон Улсын Бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид “NOMADIC BALLET PRODUCTION” байгуулснаа албан ёсоор зарлаж “Sentiment” (Мэдрэхүй) анхны уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барьсан билээ. “Мэдрэхүй” тоглолт нь неоклассик, сонгодог ба модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсэгтэй юм. “АйФЭ-2016” урлагийн наадмын хүрээнд толилуулагдах тэдний тоглолтын үеэр “Мэдрэхүй”-н онцлох бүтээлүүдийг толилуулсан билээ.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн дэргэдэх “ПРО АРТЭ” урлагийн клуб нь аливаа үйл ажиллагаагаа ашгийн төлөө бус явуулдаг бөгөөд тус наадмын хүрээнд толилуулагдах, дэлхийн болон монголын шилдэг бүтээлүүд нь бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байсан тул нийтдээ 4000 орчим  үзэгчдийн хүртээл болсон билээ.   

Утас: 99990238, 95632501                                                             Имэйл: team@proarte.mn

Албан ёсны FB хаяг: fb.com/prorate.mn                                  Вэбсайт: www.proarte.mn

TAGS: AIFE2016PRO ARTEУРЛАГИЙН ФЕСТИВАЛЬ

 

 

Их уншсан мэдээ

Section 1.10.32 of "de Finibus Bonorum et Malorum", written by Cicero in 45 BC

2015.10.28

Sed ut perspiciatis unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam, eaque ipsa quae ab illo inventore veritatis et quasi architecto beatae vitae dicta ...

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...