МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн “Шинжлэх Ухааны Доктор” багш нарын цуврал лекц зохион байгуулагдлаа

2016.12.01 00:00:00

“Шинжлэх Ухааны Ажилтны Өдөр”, “Магистрант, докторант оюутны аттестатчлал”-ын хүрээнд ҮТС-ийн “Шинжлэх Ухааны Доктор” багш нарын цуврал лекцийг амжилттай зохион байгууллаа. ҮТСургуулийн багш нарын 50.9% доктор (Ph.D) зэрэгтэйгээс зургаан багш Шинжлэх ухааны доктор  (Sc.D) юм.

Тус лекцэнд ХИС-ын зөвлөх профессор, доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн “Монгол улсын хүнсний салбарын бодлого, эрхзүй, хөгжлийн хандлага” сэдвээр, ХИС-ын профессор, доктор (Sc.D), профессор Д.Цэцэгээ “Ургамлын гаралтай хүнс судлалын тэргүүлэх чиглэл, судалгааны аргазүйн үндсэн асуудлууд” сэдвээр, ХИС-ын профессор, доктор (Sc.D), профессор Ц.Батсүх “Сүү судлалын тэргүүлэх чиглэл, судалгааны аргазүйн үндсэн асуудлууд” сэдвээр, БШТС-ын профессор, доктор (Sc.D), профессор Б.Энхтуяа “Мах судлалын тэргүүлэх чиглэл, судалгааны аргазүйн үндсэн асуудлууд” сэдвээр, ТСС-ын эрхлэгч, доктор (Sc.D), профессор Л.Удвал “Машин тоног төхөөрөмжийн эрчим хүчний зарцуулалтын багасгах арга зам, Ажлын байрны эрсдлийн үнэлгээ, аргазүйн асуудлууд” сэдвээр, ТСС-ын профессор, доктор (Sc.D), профессор Д.Энхтуяа “Ямааны ноолуурын анхан шатны болон ээрэх технологийн онол, практик, судалгааны аргазүйн асуудлууд” сэдвээр багш, судлаач, докторант, магистрант оюутнуудад өөрийн судалгааны ажлын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, шийдвэрлэсэн асуудал, судалгааны ажлыг хэрхэн амжилттай гүйцэтгэх аргазүй, бүтэц, олон улсын судалгааны чиг хандлага, судлаачийн ёсзүй зэрэг өргөн дэлгэр агуулгын хүрээнд маш сонирхолтой, өргөн мэдээлэлтэй лекц уншиж, халуун дулаан ярилцлага өрнүүллээ. Тус лекцэнд ҮТС-ийн докторант, магистрант оюутнууд ирц өндөр, идэвхтэй хамрагдлаа.

Эрдмийн буян улам арвижих болтугай.

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...