ҮТС-ийн “Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын багш оюутнуудын спорт” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Nyamaa-Odser

Мэргэжлийн багш, оюутнуудын дунд жил бүр уламжлал болсон “Шилжин явах алтан цом”-ын төлөөх спортын өдөрлөг нь хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн салбарын спортын шилдэг баг болон тамирчдыг шалгаруулах, оюутны бие бялдрын хөгжлийг дээшлүүлэх, ангийн хамт олонд эвсэг найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх, оюутнуудыг курс хооронд нь танилцуулах зорилготой бөгөөд 2022 оны 11-р сарын 12-нд ШУТИС-ийн БУХСургуулийн спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөр (ХҮТЗЗБ), “Хөнгөн Үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж” хөтөлбөр (ХҮМТТ), “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөр (НҮТ),  “Хэвлэл медиа үйлдвэрлэлийн инженер” хөтөлбөр (ХМҮИ), “Ойн инженерчлэл” хөтөлбөр (ОИ), “ Мод боловсруулах үйлдвэрийн технологи” хөтөлбөр (МБҮТ)-ийн оюутны баг, ХҮТИС-ын багш нарын баг,  ХҮМТТ хөтөлбөрийн төгсөгчдийн баг,  “Хувцасны дизайн” хөтөлбөр (ХД)-ийн 1-р ангийн баг зэрэг нийт 9 багийн 80 гаруй оюутнууд, 15 гаруй багш нар авъяас чадвар хурд хүчээ сорин оролцов. 

Тэмцээн нь шатар, теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортын 4 төрлөөр явагдаж ялагчдыг тодрууллаа. Үүнд:

Шатарын тэмцээнд /эрэгтэй/ алтан медаль ХҮМТТ-ын 1-р анги Пүрэвдорж, мөнгөн медаль ОИ-ын 1-р анги Хүслэн,  хүрэл медаль  ОИ-ын1-р анги Бадамжунай

Шатарын тэмцээнд / эмэгтэй/ алтан медаль ХД-ны 1-р анги Отгонбямба,  мөнгөн медаль  ХД-ны 1-р анги  Намунгоо,  хүрэл медаль ХҮТЗЗБ-ын 3-р анги Х.Нямдүгэр

Ширээний теннисний тэмцээнд /эрэгтэй/ алтан медаль ХҮТИС-ын багш Р.Бадмаанямбуу, мөнгөн медаль  МБҮТ -ын 1-р анги Г.Алтаншагай,  хүрэл медаль МБҮТ-ын 1-р анги И.Маналжав

Ширээний теннисний тэмцээнд  /эмэгтэй/ алтан медаль ХҮТЗЗБ 1-р анги А.Ариунзаяа, мөнгөн медаль ХҮТИС-ын багш А.Тунгалаг, хүрэл медаль ХҮТИС-ын багш Б.Оюун-Эрдэнэ

Сагсан бөмбөгийн тэмцээнд / Эрэгтэй баг/ алтан медаль ХМҮИ-ын баг, мөнгөн медаль ХҮМТТ-ын төгсөгчдийн баг, хүрэл медаль  ХҮМТТ-ын баг

Сагсан бөмбөгийн тэмцээнд / Эмэгтэй баг/ алтан медаль ХД-ын 1-р анги , мөнгөн медаль ХҮТЗЗБ1-р анги, хүрэл медаль ХҮТИС-ын багш нарын баг

Гар бөмбөгийн тэмцээнд алтан медаль ХМҮИ-ын баг болон ХҮТЗЗБ 3-р анги” хамтарсан баг, мөнгөн медаль ХД-ын1-р анги”, хүрэл медаль “МБҮТ болон ХҮТЗЗБ 1-р анги” хамтарсан баг  

Сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогч ХМҮИ-ын 2-р анги Энхтулга, эмэгтэй шилдэг тоглогч ХД-ны 1-р анги Түвшинзаяа

Гар бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогч МБҮТ-ын 1-р анги Алтаншагай, эмэгтэй шилдэг тоглогч  ХҮТЗЗБ 1-р анги А.Энхжин 

 

Зохион байгуулсан “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” Хөтөлбөрийн 3-р ангийн хамт олон