МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ҮТС-ийн БТШСС-ын ахлах багш Г. Солонго ШИЛДЭГ залуу эрдэмтэнд олгодог 10 сая төгрөгийн ТЭТГЭЛЭГ авлаа.

2016.09.16 00:00:00

“Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2016 оны судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд олголоо. Шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр гардуулж өгсөн юм. Энэ үеэр залуу эрдэмтэд шинжлэх ухаан, инноваци шингээсэн бүтээлч аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэхэд судалгаагаа чиглүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэдгээ илэрхийллээ. 

 

Тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтэд шалгаруулалтад оролцдог байна.

Тэтгэлэг авсан шилдэг 10 залуу эрдэмтэн:

Судлаачийн нэр

Байгууллага

Бүтээлийн нэр

1

Гончигсүрэнгийн Мөнхсайхан

ШУТИС

Молибденитын гадаргууд нанолитографи хийх технологи

2

Очирын Алтансүх

МУИС

Монгол орны намхархаг газрын тоон мэдээллийн сан үүсгэх, түүнийг хиймэл дагуулын  мэдээгээр таних технологийн боломж

3

Далайхүүгийн Өсөхжаргал

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн

Морин шарилж, (Artemisia annua I)-ны абиотик стресс тэсвэрлэх чадварын физиологи, биохими, генетик механизм

4

Сүхбаатарын Отгонпүрэв

ХААИС

Эсийн суспензийн өсгөврийн аргаар амны хөндийн ялзруулагч бактерийн эсрэг идэвхи өндөртэй ургамлын биомасс гарган авах нь

5

Данзангийн Байгалмаа

ХААИС

Газар зүйн заалттай сарлагын хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи нэвтрүүлэх

6

Ганболдын Солонго

ШУТИС

Бактерийн эсрэг үйлчлэлтэй хүнсний хуванцар сав баглаа боодлын материалын судалгаа

7

Сэмчингийн Мөнхбаяр

Анагаах ухааны хүрээлэн

Монгол орын зарим амьтан ургамлын гаралтай олон ханаагүй тосны хүчил агуулсан өөх тост түүхий эдийн үсний ургалтанд нөлөөлөх нөлөөлөл

8

Хүрэлбаатарын Булгаа

ШУТИС

Улаанбаатар хотын иргэдийн зорчих эргэдтийг судалж, сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгох төсөл

9

Энхтөрийн Отгонжаргал

Хими, химийн технологийн хүрээлэн

Хүнд, хөнгөн металл оксианиондыг шингээх шинэ материалын шинж чанарыг сайжруулах судалгаа

10

Балжийн Энхжаргал

ХААИС

ХАА-н таримал ургамлын мөөгөнцөрийн өвчний эсрэг антагонист (эсрэг төрүүлэгч) бичил биетний судалгаа

Тус тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм. 

Сайдын нэрэмжит инновацийн тэтгэлгийг 2010 оноос хойш нийт 66 шилдэг залуу судлаачид хүртжээ

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

ОХУ-ын Улан-Үд хотод зохион байгуулагдсан III INTERNATIONAL STUDENTS SCIENTIFIC - PRACTICAL CONFERENCE COMMODITY. BIOTECHNOLOGY AND AUTOMATION OF PROCESSING OF LEATHER AND FUR хуралд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Текстил судлалын салбарын багш, ою

2016.05.03

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн хамтарсан Олон улсын оюутны эрдэм шинжилгээний х...