МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

АЗИ, ЕВРОПЫН ТҮМНИЙ ЧУУЛГАНААР ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДСЭН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

2016.08.18 00:00:00

АСЕМ-ийн  11 дүгээр чуулга-уулзалтын хүрээнд 2016 оны 7 дугаар сарын 4-6 нд Улаанбаатар хотноо болсон  “Ази,  Европын Түмний чуулган”-д 50 шахам орны иргэний нийгмийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагын  нийт 500 гаруй төлөөлөгч  оролцон  хүн төрөлхтөний эрх тэгш, хүртэмжтэй хөгжлийн олон чухал асуудлыг  хэлэлцэж, энэ талаар хоёр тивийн түмний хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга зам, шийдлийг хамтдаа эрэлхийлэв.

Дэлхий нийтэд эдийн засгийн уналт, улс төр, энх тайвны зөрчил газар авч, хүний эрх, юуны өмнө “хүн бүр бие махбодийнхоо хэрэгцээний хамгийн доод түвшинг хангахад хүрэлцэхүйц,  зохих шим тэжээл, найрлагатай бөгөөд эрүүл ахуйн ямар нэг аюул, эрсдэлгүй хүнс хоолтой байх” хүнсний эрхийг хангах асуудал тулгамдаж байна. Ийм учраас түмний чуулганы “Хүнсний аюулгүй байдал, тусгаар байдлыг ханган бэхжүүлэх стратеги”  салбар хуралдаанаар хүнсний эрхийг бүрэн хангах нөхцөл, бололцоог бүрдүүлэх арга замын талаар олон улсын байгууллага, иргэний хөдөлгөөн, ТББ, эрдэмтэд нухацтай хэлэлцэж, улс, гүрнүүдийн төрийн дээд удирдлагад дуу хоолойгоо тунхаглал хэлбэрээр хүргэсэн юм. Чуулганы хүнсний аюулгүй байдлын салбар хуралдаанаар  “хүнсний бүрэн эрх- корпорацийн түрэмгийлэл”, “хүнсний бүрэн эрх-өмнөх сургамж, эрхээ нэхэх нь”, “хүнсний эрх-стратегийн зөвлөлгөөн” сэдвүүдээр нийт 12 илтгэл хэлэлцэж, оролцогсод санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв.

Чуулганы “Хүнсний бүрэн эрх-өмнөх сургамж, эрхээ нэхэх нь” хэлэлцүүлэгт  Монголын Хүнсчдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн “Монгол улсын хүнсний аюулгүй байдлын өнөө ба ирээдүй”  илтгэл тавьж, манай орны хүнсний нөөц, ХАА, хүнсний аж үйлдвэр, логистикийн аж ахй, хүнсний бодит хэрэглээ, хүртэмж, шим зүй, эрүүл ахуйн аюулгүй байдлын түвшингийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний дүнг танилцуулж, цаашид монгол хүний хүнсний эрхийг бүрэн хангахад төр, засаг, ТББ, иргэний хөдөлгөөн, бизнес, шинжлэх ухааны байгууллага, өрх, хувь хүний  гүйцэтгэх үүрэг, хариуцлага, олон улсын хамтын ажиллагааны талаар  тодорхой санал дэвшүүлэв.

Мэдээг оруулсан: ҮТС-ийн багш Ц.Сэлэнгэ

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...