МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

БНСУ-ЫН WITH ТББ-ААС ҮТС-ИЙН БАГШ АЖИЛЧДАД ХАЛДВАРААС ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАВ

2021.11.04 14:16:21

Ковид-19 цар тахалын улмаас сургуулийн багш, ажилчид халдвар авах өндөр эрсдэлтэй талбарт ажиллаж байгаа билээ. ШУТИС-ийн ҮТС-тай олон жил хамтын ажиллагаатай ажиллаж буй БНСУ-ын WITH төрийн бус байгууллагаас “Ковид19-ийн эсрэг авч буй хариу арга хэмжээ”-г дэмжиж тус сургуулийн харъя Шим тэжээл судлалын төвөөр дамжуулан хамгаалалтын хэрэгсэл хандивлалаа. Хамгаалалтын хэрэгсэлд нийт 2000ш KF94 амны маск, тус бүр 100 ширхэг гар ариутгагч болон шингэн саван багтсан байна.

Хандивыг ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, аж ахуйн албаны дарга Ганбат нарт WITH ТББ-н Монгол дахь төлөөлөгч Ким Сон Ми болон Шим тэжээл судлалын төвийн хамт олон хүлээлгэн өгсөн байна. ШУТИС-ын ҮТС нь нийт 160 гаруй багш ажилчидтай бөгөөд хамгаалалтын хэрэгслийн дийлэнх хэсгийг хамгийн өндөр эрсдэл дунд ажиллаж байгаа цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдад өгөхөө тус сургуулийн захирал Ж.Туяацэцэг мэдэгдсэн байна.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага болон Шим Тэжээл Судлалын Төв (ШТСТ) хамтран “Хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 6 дахь удаагийн эрчимжүүлсэн сургалтыг Nutrition Care Process” сэдвийн хүрээнд 2017 оны 10-р сарын 5-нд зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн тухай хоолзүйчдэд мэдлэг олгох, мэргэжлээ дээшлүүлэх болон хоорондоо туршлага солилцох юм. Сургалтанд ур...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...

ХИС-ын 2-р курсын оюутнууд хүнсний үйлдвэрүүдээр аяллаа.

2016.09.23

ХИС-ын 2-р курсын оюутнууд "Тэсо" ХХК, "АПУ" ХК-ний пивоны үйлдвэр, "АПУ" ХК-ийн Сүүний үйлдвэрүүдтэй танилцлаа. Үйлдвэрүүд оюутнуудад амталгаа, бэлэг, үйлдвэрээс зохион байгуулж буй тэмцээний урилга ...