МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох төслийн хүрээнд хамтарсан Семинар амжилттай зохион байгууллаа

2016.05.03 00:00:00

ШУТИС, ҮТС-ийн Шим тэжээл судлалын төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ) хамтран “Халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд үйл ажиллагааны тайлан хэлэлцүүлэх семинарыг өнгөрсөн 4-р сарын 27-ны өдөр Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордны хурлын танхимд зохион байгууллаа.

Семинарт НЭМГ-ийн дарга Ш.Энхбат, КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ОУХАБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сү Ён Пак, “WITH” ТББ-ын ТУЗ-ын дарга Ий Ир Ён, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч доктор Су Нюунт-У, Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС)-ийн захирал Ж.Туяацэцэг болон НҮБ-ын ХХААБ, Солонгосын ТББ-ын Монгол дах холбоо, ЭМСЯам, ХХААЯ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Тус арга хэмжээг НЭМГ-ын дарга Ш.Энхбат, ШУТИС, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нар нээж үг хэлэв. Семинарыг нээж НЭМГ-ын дарга Ш.Энхбат хэлсэн үгэндээ “Япон улсын хүн ам газар хөдлөлтөнд үргэлж бэлэн байдагтай адил Монголын хүн ам Халдварт бус өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх эрүүл мэнд, шим тэжээлийн боловсролтой болох нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж цаашид ч энэ асуудалд анхаарал хандуулан ажиллах болно” хэмээлээ.

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг хэлсэн үгэндээ “ХБӨ тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих  чиглэлээр ажиллах эмчилгээний хоолзүйчийг мэргэшүүлэн бэлтгэх ажлыг 2005 оноос эхлүүлсэн боловч эмнэлэг бүрт хоолзүйч хүрч ажиллаж чадахгүй байгаа асуудлыг холбогдох байгууллагууд  анхааралдаа авч, эмнэлгийн хоолзүйчийг лицензүүлэн ажиллуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.

Мөн КОЙКА ОУХАБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сү Ён Пак, WITH ТББ-ын ТУЗ-ын дарга Ий Ир Ён нар мэндчилгээ дэвшүүлж, төслийн үйл ажиллагаа Монголын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад ач холбогдол өгөхийн зэрэгцээ хоол тэжээлийн талаар төрөөс баримтлах бодлогод тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа хэлэв.

 

 

НЭМГ-аас төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлсэн БНСУ-ын КОЙКА болон “WITH” ТББ-ын төлөөлөлд ТАЛАРХАЛ гардуулав.

Энэ удаагийн семинарын гол зорилго нь БНСУ-ын КОЙКА болон “WITH” ТББ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнан танилцуулах, холбогдох хүмүүсийн санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагааны чиглэлд тусгахын зэрэгцээ Монголын тал эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох ажлыг цаашид нутагшуулан тогтвортой авч явах асуудлыг хөндөн тавьсан юм.

Уг арга хэмжээнд ЭМСЯ-ны хоол, шим тэжээл хариуцсан мэргэжилтэн Д.Ганзориг, НЭМГ-ын халдварт бус өвчлөл хариуцсан мэргэжилтэн С.Дулмаа, ШУТИС-ҮТС-Шим тэжээл судлалын төвийн захирал Ц.Зууннаст, ХУДНЭ-ийн ерөнхий эмч Д.Бааст, СХДЭМТ-Баянхошуу салбар амбулаторийн ерөнхий эмч Г.Гэрэлт-Од нар хоол тэжээлийн талаар төрөөс баримталж буй бодлого, НЭМГ-аас хүн амын хоол тэжээлийн боловсрол олгох ажилтай холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээ, төслийн 2011-2016 оны хооронд хийсэн ажлын үр дүн, эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон шим тэжээлийн зөвлөгөө өгөх төвийн түвшинд хэрэгжсэн байдал, цаашид авах арга хэмжээний талаар тус тус илтгэл хэлэлцүүлэв.

 

Мөн Шим тэжээл судлалын төвөөс төслийн үр дүнг харуулсан судалгааны постер, хоол, шим тэжээлийн сургалтын үзүүлэн материалаар үзэсгэлэн гаргаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд холбогдох хүмүүс ярилцлага өгсөн юм. НЭМГ-аас төслийн үр дүнг олон нийтэд сурталчилан таниулах, хүн амд эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох ажлыг цаашид үргэлжүүлэн тасралтгүй явуулах, бусад дүүргүүдэд жишиг болгон хэрэгжүүлэх ажлыг хийнэ гэдгээ мэдэгдэв.

Төслийг Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан ШТСТ-аас цаашид хоол, шим тэжээлийн боловсрол олгох төв байгуулах байгууллагуудад мэргэжил, сургалт аргазүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлэв.

Төслийн хүрээнд эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах жишиг гал тогоо байгуулах, хоолзүйч, эмнэлгийн эмч, ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхийг нь дээшлүүлэх, Шим тэжээлийн боловсрол олгох төвийг Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, салбар амбулатор болон өрхийн ЭМТ-ийн дэргэд байгуулах, сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслээр бүрэн тоноглох зэрэг үйл ажиллагаанд нийт 500 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг БНСУ-ын КОЙКА болон “WITH” ТББ үзүүлсэн болно. Ингээд төслийг хамтран хэрэгжүүлж, хамтран ажилласан КОЙКА болон “WITH” ТББ, НЭМГ, ХУДНЭ, СХЭМТөвийн хамт олон, ШУТИС, ҮТС-ийн захиргаанд талархал илэрхийлж хүн амын эрүүл мэндийг дэмжих ажилд нь амжилт хүсье.

Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...