МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт онол, практикийн хурал амжилттай зохион байгуулагдлаа

2017.12.05 00:00:00

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Текстил судлалын салбар, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн Технологийн менежментийн салбар, Бизнес удирдлагын салбарууд хамтран 2017.11.30-ны өдөр  зохион байгууллаа.

Энэхүү хуралд ХХААХҮЯ, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Хөдөө аж ахуйн их сургууль, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн хүрээлэн, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн ҮТП, Монгол улсын хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагын удирдлагууд Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй асуудал,  салбарын хүний нөөц,  түүхий эдийн бэлтгэл, арьс боловсруулах чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлууд,  арьс ширэн бүтээгдэхүүний гадаад дотоод зах, зээлийн судалгааны, төр засгаас баримталж байгаа бодлогийн олон асуудлуудыг хэлэлцүүлж санал зөвлөж гаргалаа.

Хурлын хүрээнд ханын постер илтгэлүүд болон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзүүлэн тавигдлаа.   

Тус хурлаар дараах илтгэлүүд хэлэлцэгдлээ:

“Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”

Т.Баярсайхан, МАШҮХ-ны гүйцэтгэх захирал

“Арьс шир боловсруулах салбарын хүний нөөцийн байдал”

Л.Удвал (Sc.D), проф, ШУТИС-ийн ҮТС-ийн Текстил судлалын салбарын эрхэлэгч

“Арьс ширэн түүхий эдийн нөөц, бэлтгэл асуудал”

Г.Ганбат, ХААИС-ийн МААБиотехнологийн сургуулийн багш

“Арьс шир боловсруулах салбарын үйлдвэрүүдийн технологийн түвшнй үнэлгээ, хөгжлийн хандлага”

Ц.Энхбаатар, (Ph.D), дэд проф, ШУТИС, БуХС, ТМС-ын эрхэлэгч

“Арьс шир боловсруулах салбарын хөгжлийн эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудлууд”

Б.Даваасүрэн, (Ph.D), дэд проф ШУТИС, БуХС, ТМС-ын зөвлөх профессор

“Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт хийгдэж буй судалгааны ажлын үр дүнгээс”

Т.Төрмөнх (Ph.D), ХҮСХХ-ийн захирал, Б.Цацрал (Ph.D),

“Арьс ширэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, гадаад, дотоод зах зээлийн судалгаа”

Д.Амаржаргал, ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын ахлах мэргэжилтэн

“Арьс ширэн бүтээгдэхүүний экспортын маркетинг”

Б.Батхүү, ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн ҮТП-ийн танилцуулга”

 Х.Эрдэнэбилэг, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн ҮТП” ОНӨААТГ-ын захирал

“Арьс ширний үйлдвэрлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл, хэрэгжилт”

М.Энх-Амар, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга

 

 

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

ОХУ-ын Улан-Үд хотод зохион байгуулагдсан III INTERNATIONAL STUDENTS SCIENTIFIC - PRACTICAL CONFERENCE COMMODITY. BIOTECHNOLOGY AND AUTOMATION OF PROCESSING OF LEATHER AND FUR хуралд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Текстил судлалын салбарын багш, ою

2016.05.03

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн хамтарсан Олон улсын оюутны эрдэм шинжилгээний х...