МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“Цахим соёл: оюутны нүдээр” философийн олимпиадын удирдамж

2017.11.08 00:00:00

Үндэслэл:

Мэдээлэл, инновацийн эрин зуунд нийгмийн хөгжил ахин дэвшиж, техник технологи, мэдээллийн хурд, хэрэглээ, хүртээмж бидний чөлөөтэй сэтгэх боломжийг цахим орон зайн хүрээнд санаанд багтамгүй өргөжүүлэн тэлж байгаа хэдий ч дэлхий даяар үзэл бодол, шашин шүтлэг, соёл уламжлалын ялгаа, тэгш бус байдлаас үүдэлтэй  хүний эрхийн зөрчил цахим орчинд нэмэгдсээр байна.

Зорилт:

Оутнуудад ICT-ийн хурдацтай хөгжлийн үр шим болох цахим орчин дахь сэтгэлгээний өвөрмөц виртуаль төлөв байдал нь хүний эрх чөлөөг өргөжүүлэх шинэ боломжийг нээж буй боловч энэ үйл явц дахь хувь хүн ба нийгэмд үзүүлэх эерэг сөрөг үр дагавар, эрсдлийг  урьдчилан ухаарах, зөв сэтгэлгээ, соёл хандлагыг төлөвшүүлэхэд оршино.

Зохион байгуулагч: ШУТИС, БуХС

Хамрах хүрээ: ШУТИС-ийн бакалавр, магистрт суралцаж буй оюутнууд

Тавигдах шаардлага:

  • Бүтээл нь фото зураг, эвлүүлэг, шог зураг хэлбэртэй байх;
  • Хэвлэмэл болон файл хэлбэрээр;
  • Ганцаарчилсан болон багаар, удирдагч багшийн хамт оролцсон бүтээл байх;
  • Орон зайн дүрслэлийн оновчтой хэлбэрийг ашигласан байх;
  • Нэр оноох ба товч тайлбартай байна.
  • Бүтээл урьд нь аливаа уралдаан, цахим орчинд тавигдаагүй байх;
  • Бүтээлийг нийтийн хүртээл болгох, хэвлэн нийтлэх эрхийг зохион байгуулагч тал эдэлнэ.

Агуулга: Мэдээллийн эрх чөлөө, цахим гадуурхал, цахим орчин дахь хүний эрхийн асуудлыг эерэг болон сөрөг талаас нь хөндсөн байна.

Хугацаа: Бүтээлийг 2017.11.30 хүртэл philosophy@must.edu.mnхаягаар болон Блокийн 304 тоот Философийн багш нарын өрөөнд хүлээн авна. Харилцах утас:99071439, 91039106, 324590-2511

Жич: Оролцогч оюутан - Сургууль, оюутны код, овог нэр, утас, тайл хаягаа бичиж ирүүлнэ. Удирдагч багштай оролцвол багшийн сургууль, нэр, утсыг бичнэ.

Шагнал урамшуулал:

I   байр - 1: Өргөмжлөл,  Мөнгөн шагнал     

II  байр – 1: Өргөмжлөл, Мөнгөн шагнал     

III байр - 1: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

Шалгарсан бүтээлийг үзэсгэлэнд тавих, хүний эрхийн байгууллагуудын нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд хамруулах зэргээр  нийтийн хүртээл болгоно.  

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...