Оюутнууд хичээлний байрны гадна талбайг цэвэрлэлээ
ganbii

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв. 

Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан

 

 Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэнийн удирдлага дор  30 оюутан

 

 Хичээлийн 4-р байр: Дизайны салбарын эрхлэгчийн туслах Ж.Уянга, сургалтын мастер М.Номин, Г.Халиун нарын удирдлага дор 50 оюутан

 

 Текстил судлалын салбарын сургалтын мастер Л.Загдхорлоо, Б.Дулмаа нарын удирдлага дор 20 оюутан тус тус оролцов.

Оюутны 1-р байр: Оюутны байрны эрхлэгч Ю.Уранчимэгийн удирдлаган дор  Цэвэрлэгээнд нийт 63 оюутан, 6 ажилчин оролцлоо.

Сургуулийн зүгээс цэвэрлэгээнд шаардагдах бээлий, шуудай ажлын багаж хэрэгслээр хангаж ажилласан болно. Тус цэвэрлэгээнд идэвх санаачлагатай, хариуцлагатай оролцсон нийт багш, ажилтан, оюутнуудад талархал илэрхийлье.