“Хаврын гоёл - Дизайн сургалт 2017” наадам 2016 оны 04 сарын 28-аас 05 сарын 04-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд дизайны чиглэлээр сургалт явуулдаг нийт 6 сургуулийн багш, оюутнууд оролцсон ба манай Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хувцасны 22 коллекци, хэвлэлийн графикийн 16, интерьер дизайны 5 бүтээл, үйлдвэрлэлийн дизайны 1 төсөл, компьютер график дизайны 19 бүтээл, багш оюутны эрдэм шинжилгээний 15 илтгэлээр шалгаруулалтанд оров.
“Хаврын гоёл - Дизайн сургалт 2017” наадмаас
Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нартаа сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа
2017-05-09
Мэргэжлээ танилцууллаа
Хүнсний Инженерчлэлийн Салбарын Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн оюутнууд "Витафит" ХХК-ны үйл ажиллагаатай танилцав.
Хүнсний инженерчлэлийн салбарын багш, оюутнууд "Алтан тариа" ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа
ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР АЖИЛ ОЛГОГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
"Бид хүнсчид" өдөрлөг амжилттай зохион байгуулав