МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ШУТИС-ийн MUST баг шилдэгээр шалгарлаа.

2017.05.04 00:00:00

Монгол улсын ноос ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлуудыг уламжлалт бус, технологитой хослуулан хамтдаа шийдэхэд залуучуудын оролцоог идэвхижүүлэх зорилготой “Ноос Ноолуур + Мэдээлэл, харилцаа холбооны технологи” сэдэвт  “Startup Weekend” хөтөлбөрийг Стартап Монголиа, Uniterra WUSC Монголиа, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран зохион байгууллаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд  дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

  • Ноос ноолуурын салбарт энтрепренершипийг хөгжүүлж залуучуудын оролцоог нэмэгдүүлэх;
  • Энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр иргэд, байгууллагуудын санаачлага, хичээл зүтгэлийг нэг зүгт хандуулах, тэдний ойлголцол, хамтын ажиллагааг бий болгох;
  • Оюутан, залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгох зэрэг болно.

Энэ үйл ажиллагаанд ШУТИС, ХААИС-ийн төгсөгчид, оюутнууд болон бусад их сургуулийн оюутнууд, төрөл бүрийн салбарт ажиллаж буй залуучуудаас бүрдсэн 9 баг оролцлоо. Оролцогчидод боломжит санаагаа бодит бизнес болгох төслийг 54 цагт багтаан боловсруулах даалгавар өгөгдсөн. Тэд цаашид үйлдвэр аж ахуйн газрууд хэрэгжүүлэх боломжтой маш сонирхолтой саналуудыг дэвшүүлснийг шүүгчид өндрөөр үнэлж байлаа. Богино хугацаанд хөрөнгө оруулалтаа эргэн нөхөх боломжтой ноос ноолуураар үйлдвэрлэсэн “оффис коллекц” гаргасан ШУТИС-ийн ҮТС-ийн төгсөгчид, оюутнуудын “MUST” баг түрүүлж Стартап Монголиа байгууллагаас хэрэгжүүлдэг Pre-Accelerator хөтөлбөрт оролцох эрхээр шагнагдлаа. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Эвсэг ХХК-ийн захирал Г. Бат түрүүлсэн багийн оюутнуудыг компанидаа урьж цаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн.  

must2 must

Шилдэгээр шалгарсан MUST багийн гишүүд (ШУТИС-ийн ҮТС-ийн оюутан Номинзул,

Нямлхагва, Одончимэг (төгсөгч), Дэлгэрдалай), бүтээлийн танидцуулга

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...