“Монгол инженер”-ийн олимпиад, үзэсгэлэнгээс Барилгын модон эдлэлийн технологи хөтөлбөрийн оюутан А.Сэндэр хошой амжилт үзүүллээ.
ganbii

2018 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол инженер 2018” инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл оновчтой саналыг дэмжсэн эрдэм шинжилгээний хурал, сургалт, үзэсгэлэн, улсын олимпиадын нэгдсэн үйл ажиллагааны  Шилдэг бүтээлийн уралдаанд “Хаягдал лааз ашиглан хийсэн нарын халаагуур” бүтээлээр оролцож 1- байр, “Хэрэглээний механик” хичээлийн улсын олимпиадад 3-р байр  эзэлсэн БМЭТ-ийн 5-р курсийн оюутан А.Сэндэрт баяр хүргэе.