МИЦУБИШИ КОРПАРАЦИЙН ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Nyamaa-Odser

Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпараци нь 12 дах жилдээ бакалаврын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгох гэж байна. Энэхүү тэтгэлэгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.

Ерөнхий зарчим:

  • Нийт бакалаврын түвшний 4 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлгийн хэмжээ оюутан тус бүрд 2,000,000 (хоёр сая) төгрөг байна.
  • Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр явагдах бөгөөд оюутны бүрдүүлсэн материалыг харгалзан үзнэ.
  • Эцсийн шалгаруулалтыг Мицубиши Корпарацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт явуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал болон анкетын агуулгыг харгалзан шалгаруулна

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний 2-4 курсын оюутан байх
  • Сургалтын үнэлгээний голч 3.2-оос дээш байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байх
  • Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй, амжилттай оролцдог байх

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт /татаж авах/ - (Компьютероор шивж, хэвлэж гаргах)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (баталгаажуулах шаардлагагүй)
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт (нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах)
  • Хорооны тодорхойлолт (гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана) Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо bolortuya@must.edu.mn цахим шуудангаар илгээх боломжтой.
  • Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ - Зөвхөн оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх (2-р курсын оюутнууд сүүлийн 3 жилийн амжилтыг тусгасан байж болно)

Материалыг:

2022 оны 10-р сарын 17-ны өдрөөс 10-р сарын 31-ний өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна. Утас: 11329081

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

LATEST NEWS
MORE