ШУТИС-ийн бакалавр, магистр, доктор оюутнуудын анхааралд
ganbii

ШУТИС болон БНХАУ-ын Цинхуа их сургуулийн (https://www.tsinghua.edu.cn/en/index.htm) хамтын ажиллагааны хүрээнд 2020-2021 оны намрын улиралд Цинхуа их сургуулийн хавсралт файлаар оруулсан зарим хичээлүүдийг онлайнаар англи хэл дээр судлах боломжийг сонирхсон оюутнуудад олгож байна.

Жагсаалтад хавсаргасан хичээлүүд тус бүрд ШУТИС-ийн 3 хүртэл шилдэг оюутныг үнэ төлбөргүй хамруулах боломжтой тул та бүхнийг сонирхсон хичээлээ судлах эрх авах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонирхсон оюутнууд хавсаргасан хүснэгтийн дагууд мэдээллээ 2021.08.30-нд багтаан  ganbatda@must.edu.mn хаягаар ирүүлж 99147004 утсаар холбогдоно уу!

student info sheet

Tsinghua Courses (Fall 2021) for MUST

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ