“Үйлдвэрлэлийн процесс аппарат-2018” Улсын 8-р олимпиад амжилттай боллоо.
ganbii

“Үйлдвэрлэлийн процесс аппарат-2018” Улсын 8-р олимпиад амжилттай боллоо.

Untitled

Монгол Улсын Их дээд сургуулиудын хүнс, хоол, биотехнологи, хими технологи инженерийн салбарын оюутнуудын дунд уламжлал болгон зохиогддог “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС АППАРАТ-2018” Улсын 8-р олимпиадыг 2018 оны 5 дугаар сарын 5нд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хүнсний Инженерчлэлийн салбарын хамт олон амжилттай зохион байгууллаа. Олимпиадад ХААИС-ийн Инженер Технологийн сургууль, Технологийн Дээд сургууль, Техник Технологийн Дээд сургууль, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургууль, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн 6 багийн 48 оюутнууд 2 үе шатаар мэдлэг, авъяас чадвараа уралдуулан өрсөлдөв.

32130531_356552638190539_3884937101942194176_n

Олимпиадын тестийн ганцаарчилсан  шалгалтанд

1-р байр МУИС-ийн оюутан Н.Ариунзул

2-р байр ШУТИС-ҮТС-ийн оюутан Ч.Янжмаа

3-р байр МУИС-ийн оюутан Г.Болоржаргал нар тус тус байр эзэллээ.

Олимпиадын шүүгчээр ШУТИС-ийн ҮТС-ийн профессор Б.Найгалмаа тэргүүтэй ХААИС-ийн ИТС-ийн багш У.Оюунцэцэг, ШУТИС-ийн ХШУС-ийн ахлах багш Д.Илчгэрэл, МУИС-ийн ХШУС-ийн багш Г.Тамираа, ТТДС-ийн багш Н.Наранцэцэг, ТДС-ийн багш Х.Ундрам нар ажиллав.

БАГИЙН ДҮНГЭЭР

Тэргүүн байр Г.Болоржаргал ахлагчтай МУИС-ийн баг

32105606_1626609004073873_8080346570689609728_n

Дэд байр Б.Энхсайхан ахлагчтай ШУТИС-ийн ҮТС-ийн баг

31959869_355908728254930_1348874018777726976_n

Гутгаар байр  Ө.Тодсүрэн ахлагчтай ШУТИС-ийн ХШУС-ийн баг

Process apparat olimpiad KHSHUS-1

тус тус байр эзэллээ.

Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутан залуус, эрдэмтэн багш нартаа цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.

ШУТИС-ийн ҮТС-ийн Хүнсний Инженерчлэлийн салбар