Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

БатчулуунСэргэлэн

дэд профессор , Доктор (Ph.D)

Дизайны салбар

Миний тухай

Б. Сэргэлэн миний бие 1973 онд Улаанбаатар хотод төрж 1981-1991 онд Монгол-Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг төгссөн. Улмаар Улсын Багшийн Их  сургуульд элсэн орж 1991-1995 онд дүрслэх урлаг, шугам зургийн багш мэргэжлээр төгссөн.

1996-1998 онд УБИС-ийн магистрантурт элсэн суралцан, амжилттай төгссөн бөгөөд суралцаж байх хугацандаа "International school of Ulaanbaatar" сургуульд урлагийн багшаар ажиллаж байсан.

1999 онд  Оросын холбооны  улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгээр Уралын их сургуулийн Урлаг судлалын тэнхмийн аспирантурт хуваарилагдсан. “Цагаан өвгөний дүр Монгол туурагтаны урлагт: Монгол, Халимаг, Буриад” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан. Суралцаж байх хугацаандаа "Монголын соёл", "Монголын урлаг" хичээлийг Уралын Их сургуульд зааж байсан бөгөөд судалгааны ажлаар Улаанбаатар, Москва, Санкт-Петербург, Элиста, Улаан-Үд зэрэг хотуудад ажиллан тэдгээрийн төв номын сан болон мүзейн сан хөмрөгүүдэд судалгааны ажил хийж байсан.

2005-2009 онуудад СУИС-ийн Соёл Судлалын тэнхимд ахлах багшаар ажиллаж байх хугацаандаа ШУТИС-ийн ҮТДС-д урлагийн түүх хичээлийг зааж байсан бөгөөөд 2009 оноос өнөөг хүртэл ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд дизайны салбарын профессороор ажиллаж байна.

Ур чадвар


Ажлын туршлага

  • 1997-1998 International school of Ulaanbaatar
  • 2004-2009 СУИС ахлах багш
  • 2009- одоог хүртэл ШУТИС үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд проф.

Боловсрол

  • 1981-1991 зөвлөлтийн 3-р дунд сургууль
  • 1991-1995 МУБИС-ийн дүрслэх урлаг дизайны багш
  • 1998 Урлахуйн ухааны магистр
  • 1999-2004 Уралын Их сургуулийн докторантуур, PhD.

Ур чадвар

Ажиллаж байсан төсөл

  • Усны савны дизайны төсөл ШУТИС-ACF хамтарсан төсөл
  • Cultural festival’Монголын урлагийн зөвлөл-Солонгосын урлагийн зөвөлөлийн хамтарсан төсөл