Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

КЖанбота

Ахлах багш

Дизайны салбар

Миний тухай

Миний бие К.Жанбота 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.

Ур чадвар


Ажлын туршлага

2003-2008 онуудад LED ХХК-д  дизайнер, технихчээр ажилласан. 2004 онд магистрантурт сурч байхдаа ШУТИС-ҮТДС-т цагаар багшилсан ба 2005 оны 9-р сараас тус сургуульд үндсэн багшаар орж одоог хүртэл ажиллаж байгаа. 2010 оны 3-р сараас 9-р сарыг дуустал SUN CORE ХХК-д менежерээр ажилласан. Мөн олон компаниуд болон сургуулиудтай гэрээгээр хамтарч сургалтын болон дизайны ажлуудыг хийж байсан. Жишээлбэл: “Хүрээ “ дээд сургууль, “Хангай” дээд сургуульд 2008 онд тус тус цагаар багшилж байсан.

Боловсрол

Сургуулийн өмнөх боловсролыг нийслэлийн 93-р цэцэрлэгт эзэмшсэн. 1990 онд нийслэлийн 47-р сургуульд элсэн орсон. 1998 оны 9-р сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хоёрдугаар сургуульд шинжин суралцаж 2000 оны 6-р сард бүрэн дунд боловсролтойгоор төгссөн. 2000 оны 9-р сард ШУТИС /тухайн үеийн ТИС/-ийн Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургуульд Үйлдвэрлэлийн дизайны ангид элсэн орсон. 2004 оны 6-р сард тус сургуулийг Интерьер дизайнерын мэргэжилтэйгээр төгссөн. Тухайн оны 9-р сард ҮТДС-ийн Үйлдвэрлэлийн дизайны мэргэжлийн магистрантурт элсэн орж 2005 оны 6-р сард Үйлдвэрлэлийн дизайны Урлахуйн ухааны магистрын зэргийг хамгаалсан.

Ур чадвар

Ажиллаж байсан төсөл

  • Дархан хотод хийгдэх Үйлдвэрлэл технологийн паркын төсөл 2009 он
  • Налайх дүүрэгт хийгдэх Үйлдвэрлэл технологийн паркын төсөл 2009 он
  • Бага нуур дүүрэгт хийгдэх үйлдвэрлэл технологийн паркын төсөл 2009 он
  • “Их хуралдайн шар ордон” төсөл 2008 он
  • Казахстан улсын Улаанбаатар хотод суугаа элчин сайдын яамны барилгын интерьер дизайны шийдлийн төсөл    2007 он
  • ШУТИС-ҮТДС-ийн харъяа ой модны хүрээлэнгийн барилгын засварын хэмжилтийн зураг төсөл 2008 он