Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

НадмидцэдэнГанзориг

дэд профессор , Доктор (Ph.D)

Ой модны технологийн салбар

Миний тухай

Надмидцэдэн овогтой Ганзориг миний бие 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.

 Ажиллах хугацаандаа Монгол улсын дээд боловсролын өөрчлөлт шинэчлэл, ШУТИС-д Сургалтын Кредит Системийг нэвтрүүлэх, элсэлт, төгсөлт, сургалтын үйл ажиллагааг орчин үеийн мэдээллийн технологи, сургалтын шинэ арга технологи, ололтонд тулгуурлан тулгуурлан боловсронгуй болгох зэрэг үйл ажиллагаанд биечлэн оролцож, багаа бүрдүүлж тэргүүлэн ажилласан. Судалгааны ажил болон бусад үйл ажиллагааны хүрээнд 20 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад, дотоодод хэвлүүлсэн ба ажлын үр дүнгээр Монгол улсын ашигтай загварын 3 гэрчилгээ эзэмшдэг. Мөн дотоод гадаадын олон төсөлд төслийн удирдагч, зохицуулагч, багийн гишүүнээр ажиллан төслийн тайлангуудыг хүлээлгэн өгсөн болно.

2004 онд БСШУЯ-ны Жуух бичгээр шагнагдаж байсан.

Ур чадвар


Ажлын туршлага

2014 оноос одоог хүртэл

            ШУТИС-ийн ҮТС-ийн Ой модны үйлдвэрлэлийн   технологийн салбарын дэд профессор

2013-2014

            ШУТИС-ийн ҮТДС-ийн захирал

2009-2013

            ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын          газрын дарга

2000-2009

            ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын          албаны ахлах мэргэжилтэн

1998-2000

            Техникийн их сургууль, Тестийн төвийн захирал

1996-1998

            Техникийн их сургууль, Мод боловсруулах          үйлдвэрийн тэнхимийн багш

Боловсрол

2009

            ШУТИС-Доктор (Ph.D)

1997-1996

            ШУТИС-Механик инженер, магистр,

1995-1991

            Техникийн их сургууль-Механик инженер, бакалавр

1991-1981

            Архангай, Эрдэнэмандал 10 жилийн сургууль-Бүрэн       дунд

Ур чадвар

Ажиллаж байсан төсөл

Гадаадтай хамтарсан төсөл

“2013-2015     

  • “Эрдэнэс Таван Толгойн Зүүн Цанхийн уурхайн хүрээлэн буй орчин нийгмийн менежментийг сайжруулах”” төслийн багийн гишүүн. Дэлхийн Банк
  • 2011-2013
  • “Мультмедиа сургалтын материал бэлтгэх” төслийн багийн гишүүн. Мянганы Сорилын Сан
  • 2011-2012
  • “Гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан уул уурхайн салбарын мэдээллийн лавлах” төслийн багийн гишүүн, Дэлхийн банк
  • 2010-2012
  • “Монгол оронд усны нэгдсэн нөөцийн менежментийг бэхжүүлэх нь” төслийн багийн гишүүн. БОНХЯ, Голландын засгийн газар
  • 2007-2008
  • “Нээлттэй эх ба чөлөөт програм хангамжийг Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлэх боломжийг судлах” төслийн удирдагч. ЖАЙКА байгууллага
  • 2005-2008
  • “Institutional Restructuring In Higher Education: Asia. Case study of the Mongolian University of Science and Technology” төслийн багийн гишүүн. ЮНЕСКО, ШУТИС
  • 2002-2006
  • Мэдээлэл холбооны технологийг Ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх САКУРА төслийн багийн гишүүн. ЖАЙКА
  • 2004-2007
  • НҮБ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн UNITeS оюутан солилцооны хөтөлбөрийн зохицуулагч
  • 2000-2002
  • “University Management and Organization” Joint Project. ТЕМПУС, ШУТИС
  • 2000-2001

 “Management and Student Service” Joint Project. ТАСИС, ШУТИС

 

Шинжлэх Ухаан Технологийн сангийн төсөл

Модны хаягдлыг ашиглан барилга байгууламжийн болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи