Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ЧимэдцэрэнДавааням

Ахлах багш

Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн салбар

Миний тухай

Чимэдцэрэн овогтой Давааням миний бие 1961 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн

         Ажиллах хугацаандаа “Монгол гэрийн тавилга зориулалтын хэмжээ” MNS5-88, “Мебель ерөнхий техникийн шаардлага” MNS204-89 зэрэг стандартуудыг шинэчлэн боловсруулж гаргасан. Мөн Мод боловсруулах Үйлдвэрлэлд хэрэглэгдэх технологийн заавруудыг шинэчлэн боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлж, 100-аад нэрийн шинэ ба шинэчилсэн загварын бүтээгдэхүүнийг зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлснээс гадна, 300-аад бүтээгдэхүүний Техникийн нөхцлийг боловсруулан гаргаж баталгаажуулсан.  “Монгол гэрийн хоолны шүүгээ”, “Монгол гэрийн авдар” гэсэн 2 нэрийн бүтээгдэхүүн нь  “Шинэ загвар”-ын бүтээгдэхүүний гэрчилгээ авч байсан.

          Багшлах хугацаандаа эрдэм шинжилгээний өгүүлэл, гарын авлага боловсруулан гаргасан. Одоогоор Мебель модон эдлэл төслөх ажлын эргономикийн ба хийц, технологийг боловсронгуй болгохчиглэлээр ажиллаж байна.

Ур чадвар


Ажлын туршлага

2007 оноос одоог хүртэл

ШУТИС-ийн ҮТС-ийн Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбарын  ахлах багш

1998-2007

ШУТИС-ийн ҮТДС-ийн сургалтын албанд ахлах мэргэжилтэн, сургалтын инженер

19921998

ШУТИС-ийн МБҮ-ийн тэнхимд хичээлийн туслах ажилтан

1986-1992

Мебель модон эдлэлийн зохион бүтээх төвийн технологи инженер,  стандартчилал, норматив техникийн  баримт бичгийн инженер, зохион бүтээгч инженер

1984-1986

Мебель картоны комбинатын лаборант

Боловсрол

1997

ШУТИС-МБҮ-ийн технологи инженер-Техникийн ухааны магистр

1979-1984

 Политехникийн Дээд сургууль-МБҮ-ийн технологи инженер- бакалавр

1969-1979

Улаанбаатар хотын 10 жилийн 52 дугаар сургууль-Бүрэн дунд

Ур чадвар

Ажиллаж байсан төсөл

2011-2012

“Чингэлтэй уулыг ойжуулах”

1997-2000

“Хус” ЭШ-ний гэрээт ажил