Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Түмэн-ӨлзийЦэндсүрэн

Ахлах багш , магистр

Ой модны технологийн салбар

Миний тухай

Түмэн-Өлзий овогтой Цэндсүрэн миний бие 1956 онд Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт төрсөн. Яс угсаа халх Ажиллах хугацаандаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилттай оролцож инженерийн диплом 35, бакалаврийн диплом 40, 30 гаруй оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн сэдэв, 8 магистр удирдаж амжилттай хамгаалуулсан.

Өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр 20 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, 5 ном, сурах бичиг, гарын авлага, 4 эрдэм шинжилгээний тайлан, 12 стандарт батлуулж хэвлэлд нийтлүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

         Одоогоор “Шинэсэн гуалингаас гарах радиал зүсмэлийн гарцыг нэмэгдүүлэх боломжийн судалгаа” сэдвээр диссертацийн ажлаа дуусгах, төсөвт эрдэм шинжилгээний “Мод, модлог ургамлыг механик, химийн аргаар гүн боловсруулж шинэ материал бүтээгдэхүүн гаргах технологийн судалгаа” сэдэвт ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Ур чадвар


Ажлын туршлага

1979 оноос одоог хүртэл

ШУТИС-ийн ҮТС-ийн ОМҮТ-ийн тэнхимд ахлах багш

Боловсрол

1997

 ШУТИС -техникийн шинжлэх ухааны магистр

1973-1979

Политехникийн дээд сургууль-Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи инженер

1970-1973

 Нийслэлийн 10 жилийн III дунд сургууль-Бүрэн дунд

1963-1970

Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургууль-Бүрэн дунд

Ур чадвар

Ажиллаж байсан төсөл

2002-2004

Мод, модлог ургамлыг механик химийн аргаар гүн боловсруулж шинэ материал бүтээгдэхүүн гаргах технологийн судалгаа  

1986-1988

Худалдааны модон тавилга үйлдвэрлэх технологийн төсөл

1985-1988

Ой ашиглалтын төвийн районд ургадаг шилмүүст төрлийн модны хэмжээ чанарын судалгаанд тулгуурлан эсгэлт зүсэлтийн оновчтой горим тогтоох”, шифр 070401 РУБ 66.29.17

1983-1986

“Ой ашиглалтын Хөвсгөлийн районд ургадаг шилмүүст төрлийн модны хэмжээ чанарын судалгаанд тулгуурлан эсгэлт зүсэлтийн оновчтой горим тогтоох”, шифр 070401