Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ХайнзанНялхай

профессор

Ой модны технологийн салбар

Миний тухай

Хайнзан овогтой Нялхай миний бие 1947 онд Увс аймгийн Малчин сумын нутаг "Цацын хургад" гэдэг газар малчин ардын гэр бүлд төрсөн. Яс угсаа баяд

             Сургалт хүмүүжлийн ажлыг эрдэм шинжилгээ судалгааны ажилтай хослуулан 20 гаруй оюутны эрдэм шинжилгээний сэдэвт ажлыг удирдаж өөрөө багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд 25 удаа илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба эрдэм шинжилгээний өгүүлэл 50 гаруй, улсын стандарт 10-г батлуулан хэвлэлд нийтлүүлж ШБОС-80 улсын үзэсгэлэнд хамтын бүтээлээр оролцож тусгай шагнал хүртэж байсан.

             Шинэ бүтээлийн патентийн эрхийн хамгаалалт 2 удаа хийсэн.

Мөн мод боловсруулах үйлдвэрлэлийн лавлах, Мод бэлтгэх боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хүч чадал тооцож тогтоох зөвлөмж, салбарын үйлдвэрлэлийн шинжлэх ухаан техникийн хөгжлийг хөгжүүлэх цогцолбор хөтөлбөр, Ойн цогцолбор нэртэй X боть, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй, Үйлдвэрийн дотоод тээвэр, Мебель, модон эдлэлийн өнгөлгөө, Модлогийг хуулах наах ажил, Мебелийн дизайны үндэс, Орчин үеийн аж үйлдвэрүүдийн технологи, Интерьер мебелийн түүх зэрэг 20 шахам сурах бичиг, хэд хэдэн сургалтын гарын авлагуудыг боловсруулж сургалт, үйлдвэрлэлд хэрэглэж байна.

           Багшлахын хажуугаар 2 төсөвт эрдэм шинжилгээний ажил, 2 аспирантын удирдагчаар ажилласан байна. Миний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан хугацаанд тэнхимийн хүрээнд 8 докторант амжилттай суралцаж доктор (Рh.D)-ын зэргээ хамгаалах ажлыг зохион байгуулсан ба биечлэн оролцсон.

Ур чадвар


Ажлын туршлага

2011 оноос одоог хүртэл

ШУТИС-ийн ҮТС-ийн ОМҮТ-ийн тэнхимд профессор

2004-2011

ШУТИС-ийн ОМССХ, МСҮТөвийн эрхлэгч, багийн дэд профессор, профессор

2004

Ой модны технологийн салбарын профессор

1994 оноос хойш

Техникийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч

1987-1994

Политехникийн дээд сургуульд багш

ТИС, ШУТИС-д Багш, тэнхимийн эрхлэгч, багийн профессор

1986-1987

Ой, модны аж үйлдвэрийн яамны мебель модон эдлэл зохион бүтээх төвд захирал , яамны хэлтсийн дарга

1975-1986

Политехникийн дээд сургуульд багш

Боловсрол

2001

профессор цол хүртсэн

1993

дэд профессор

1990

Шинжлэх ухааны дэд доктор

1984

УБ хотын намын хорооны дэргэдэх МЛИС-ийг улс төр-эдийн засгийн мэргэжлээр төгссөн

1975

ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр)-ын Ойн техникийн академи төгсөж мод боловсруулах үйлдвэрлэлийн инженер технологи

1969

Увс аймгийн Баруун турууны 10-н жилийн дунд сургууль-Бүрэн дунд

1966

Увс аймгийн Малчин сумын 7 жил- Бүрэн дунд

Ур чадвар

Ажиллаж байсан төсөл

2006

Ойн үйлдвэрлэлээс гарах хоёрдогч нөөцийг гүн боловсруулж мебелийн цэвэршүүлсэн цул модон хавтан, зэхэмж үйлдвэрлэх технологи”

2004

“Мод модлог ургамлыг хими, механикийн аргаар гүн боловсруулж шинэ нэрийн материал, бүтээгдэхүүн гаргах технологийн судалгаа”

2003

Модны хаягдлыг ашиглан барилга, байгууламжийн болон бусад өргөн хэрэгцээний шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи”

1985

Ой ашиглалтын төвийн районуудад ургадаг шилмүүст төрлийн модны хэмжээ, чанар, физик- механикийн шинж чанарын судалгаа, үр дүн

1980

Монгол орны ой ашиглалтын үндсэн районуудад ургадаг шилмүүст төрлийн модны хэмжээ, чанарын судалгаанд тулгуурлан эсгэлтийн оновчтой горим тогтоох нь”