Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ЦэмбэлцогтБатсүх

профессор , Доктор (Sc.D)
профессор

Хүнсний инженерчлэлийн салбар

Миний тухай

Боржигон овгийн Д. Цэмбэлцогт, эх Г. Дуламжавын отгон охин болж 1960 оны 4-р сарын 25 нд Улаанбаатар хотод төрсөн.

Архангай аймгийн  Чулуут  сумын уугуул. 1978 онд Төв аймгийн  төвийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд Украин улсын Одесса хотын Хүнсний Технологийн Академийг тус тус төгссөн, Сүүний үйлдвэрийн инженер технологич мэргэжилтэй.

1991-1995 онд  доктор (Ph.D)-ын зэрэг, 2005 онд  Шинжлэх ухааны доктор(D.Sc)-ын зэрэг тус тус хамгаалсан,  2000 онд дэд профессор, 2006 онд профессор цол хүртсэн.

Ур чадвар


Ажлын туршлага

1983-1987 онд  ХААИС-д эрдэм шинжилгээний туслах ажилтан, 1988-1998 онд Хүнсний Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээ, зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, секторын эрхлэгч,  1998 оноос хойш  ШУТИС-д ажиллаж байна.

Боловсрол

1983 онд Украин улсын Одесса хотын Хүнсний Технологийн Академийг тус тус дүүргэсэн.  Сүүний үйлдвэрийн инженер - технологич мэргэжилтэй.

Ур чадвар

Ажиллаж байсан төсөл

  1. Батсүх Ц. Соёолуулсан арвайн хандаар баяжуулсан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. ХүЭШЗТИ. УБ. 1988
  2. Батсүх.Ц. Уураг, аминдэм, эрдэс бодисоор баяжуулсан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. УБ. 1988.
  3. Батсүх. Ц., Б. Нямжав. Ингэний сүүний физик-химийн шинж чанарыг судлаж, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийн судалгаа. ХүЭШЗТИ.. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. УБ. 1989
  4. Батсүх.Ц., Л. Мөнхбат. Эх орны түүхий эдийн физик-химийн шинж чанарыг судлах, чанар сайтай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах. ХүЭШЗТИ. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. УБ. 1988
  5. Батсүх.Ц. Тосгүй сүү хатаах, хүнсний зориулалтаар ашиглах техник-технологи-эдийн засгийн оновчтой шийдэл боловсруулах. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. УБ. 1990.
  6. Батсүх. Ц. Шар буурцагны сүү гаргах технологийн судалгаа. ХүЭШЗТИ-ийн *Эх орны түүхий эдийг зүй зохистой ашиглах нь сэдэвт эрдэм шинжилгээний ажлын тайлан. УБ. 1990-1991.
  7. Батсүх.Ц., Л. Бадамханд. Ингэний сүүг судлан ашиглалтыг сайжруулах нь.  ХүЭШЗТИ, 1986-1990 онд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ,судалгааны ажлын үр дүн. УБ. 1991.
  8. Батсүх. Ц. Ингэний сүүний физик-коллоид шинж чанар. ХүЭШЗТИ-ийн *Монгол цагаан идээ төслийн эрдэм шинжилгээний ажлын тайлан. 1991.УБ
  9. Батсүх.Ц. нар. Монгол цагаан идээ. ШУТ-ийн тайлан. 1995.УБ
  10. Батсүх.Ц., Л. Мөнхбат. Бифидобактерийг ашиглаж ингэний сүүгээр сувиллын сүүн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх технологийн судалгаа. Эрдэм шинжилгээний ажлын тайлан.Хүнс-тех корпораци. 1998.УБ
  11. Батсүх.Ц. Шингэц, шимт чанар сайтай уургийн баяжмал үйлдвэрлэх технологийн судалгаа. Хүнс-тех корпораци. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. 1998.УБ.
  12. Батсүх.Ц. нар. Монголын бэлчээрийн малын гаралтай түүхий эдийг боловсруулах оновчтой технологи. ШУТ-ийн тайлан. 1998.
  13. Батсүх, Ц., Г. Гомбо нар. Хоол боловсруулах эрхтэний үрэвслийг сувилах < Эх гал> төсөл.  Эмнэл зүйн судалгааны ажлын тайлан. УБ. 2003
  14. Батсүх.Ц. Ингэний сүү. Шинжлэх ухаан- технологи-үйлдвэрлэлийн төслийн тайлан. ШУТИС. УБ. 2005-2006
  15. Батсүх, Ц. Л.Дамдинсүрэн нар. Бодисын солилцоог дэмжих үйлчлэл бүхий сүү, цагаан идээний технологи. Эрдэм шинжилгээний ажлын явцын тайлан. 2004-2006. УБ.
  16. Батсүх.Ц нар. Биологийн идэвхт болон тусгай чиглэл бүхий зарим хүнсний технологи. 2006-2008.
  17. Батсүх.Ц. Ингэний сүү боловсруулах технологийн сүлжээ. Шинжлэх ухаан- технологи-үйлдвэрлэлийн төслийн тайлан. Щвейцарийн Хөгжлийн агентлаг. ШУТИС. УБ. 2009-2011
  18. Батсүх Ц. Монгол цагаан идээний технологи дамжуулалт, үйлдвэрлэл. Инновацийн төсөл. 2013-2014

Батсүх Ц. Исэг идээний үйлдвэрлэлийн төсөл. Солонгос Монголын хамтарсан шинжлэх ухааны төсөл. 2013-2014