Үйлдвэрлэлийн технологийн сургууль - Багш

Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ЛувсансүрэнДамдинсүрэн

зөвлөх профессор

Хүнсний инженерчлэлийн салбар

Миний тухай

Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан. Хүнсний үйлдвэрийн технологи, биотехнологи, хүнсний бодлого, эрх зүйн чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг, хүнсний аж үйлдвэрийн удирдлага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад  40 жил ажилласан, нэг сэдэвт зохиол 14, ном сурах бичиг 16, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл 130 гаруйг монгол, орос, англи, болгар, испани хэлээр нийтлүүлсэн, шинэ бүтээл, ашигтай загварын 21 патент эзэмшигч, шинжлэх ухаан, технологийн 8 төсөл удирдаж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

Ур чадвар


Ажлын туршлага

  • 1969-1975 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд инженер, ЭЗХТЗ-ийн Хүнсний үйлдвэрийн байнгын комисс дахь Монголын төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга, Ерөнхий инженер, Гадаад харилцааны хэлтсийн дарга
  • 1979-1980 онд мөн яамны Хүнсний үйлдвэрийн хэлтсийн дарга
  • 1980-1981 онд МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст зааварлагч
  • 1981-1987 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд, 1 дүгээр орлогч сайд
  • 1988-1990 онд ХАА, хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд
  • 1991-1992 онд Хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтын секторын эрхлэгч
  • 1992-1996 онд “Монгол инженер”, “Эв трейд” ХХК-ийн захирал
  • 1997-2003 онд “Хүнстех” корпорацийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд захирал
  • 2004-2014 онд ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн Тэргүүлэх профессор, профессор
  • 2014 оноос одоо хүртэл зөвлөх профессор

Боловсрол

  • 1964 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль,
  • 1969 онд Украины Одесс хотын Хүнсний болон хөргөлтийн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг “Сүү, цагаан идээний технологи” мэргэжлээр инженер-технологч зэрэгтэй төгссөн
  • Болгарын Пловдив хотын Хүнсний технологийн их сургуульд 1979 онд “Монгол бяслагны технологи, микробиологийн судалгаа, чанарыг сайжруулах хувилбарууд” сэдвээр Техникийн ухааны дэд доктор (Ph.D)
  • Монгол улсын ШУА-д “Монгол цагаан идээний үйлдвэржсэн технологийн шинжлэх ухааны үндсүүд” сэдвээр Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
  • 1996 онд дэд профессор цол
  • 2005 онд профессор цол

Ур чадвар

Ажиллаж байсан төсөл

1993 ОН Монгол цагаан идээШУТ-ийн төсөл, Хүнстехкорпораци

1998 ОН Бэлчээрийн малын гаралтай түүхий эдийн шинж чанар, боловсруулах оновчтой технологи, ШУТ-ийн төсөл, Хүнстехкорпораци

2000 ОН Мах, сүү - зах зээлд” , ШУТ-ийн төсөл, Хүнстехкорпораци

2004 ОН Йоджуулсан давс, хүнсний зарим бүтээгдэхүүн дэх йодын агууламж, тогтворжилтын судалгаа, Азийн хөгжлийн банк, ДЭМБ-ын Ядуу эх, хүүхдийн хоол тэжээл төсөл, Хүнстехкорпораци, ШУТ-ийн төсөл

2005 ОНХүнсний чанар, аюулгүй байдлыг хамгаалах арга зам, ШУТ-ийн төсөл, Хүнстехкорпораци, 2005, “Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдаглыг багасгах замаар Монгол улсын сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх” GCSP/MON/001/JPN төслийн суурь судалгаа, 2005.08.01- 2005.11.10, “Ингэний сүү” ШУТИС-ийн ХБТС, Швейцарийн хөгжлийн агенлагийн хамтарсан төсөл, 2005.9.10-2006.3.10

2006 ОН “Бодисын солилцоог дэмжих үйлчлэл бүхий цагаан идээ, цэвэр өсгөврийн сан”, 2004-2006

2008 ОН  “Ургамал, амьтны гаралтай түүхий эдэд сууриласан бэлэн хоолны жор, технологи”, “Само” институт, 2008 ,“Биологийн идэвхит болон тусгай чиглэл бүхий хүнсний зарим бүтээгдэхүүний технологи”, “Само” институт, 2008

2011 ОН

 

  • ХАА, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө /2011-2021/, Хүнсний аюулгүй байдал, хүнсний аж үйлдвэрийн хэсэг, ХХААХҮЯ, ХААИС, 2011
  • Л.Дамдинсүрэн, Ц.Сэлэнгэ, “Бэлчээрийн малын махны хэрэглээний шинж чанар, онцлог, ном, бизнес танилцуулга, монгол, орос, англи хэлээр, ХХААХҮЯ, 2011
  • Л.Дамдинсүрэн, Д.Алтанцэцэг, “Монгол махны зорилтот зах зээлийн судалгаа”, ХХААХҮЯ, 2011
  • Л.Дамдинсүрэн, хамтлаг “Монголын органик мах” веб хуудас, monorgmeat.mn, 2011
  • Л.Дамдинсүрэн, хамтлаг Мах үйлдвэрлэлт-нийлүүлэлтийн шат дамжлага, өртөгийн сүлжээний судалгаа, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын “Махны чанар, аюулгүй байдлыг сайжруулах” GCP/MON/007/ITA төсөл,  монгол, англи хэлээр, 2011
  • Л.Дамдинсүрэн, хамтлаг “Төвийн бүсийн эрүүл хүнс” төслийн техник-эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, 2011
  • Л.Дамдинсүрэн, Ц.Сэлэнгэ “Нийслэл хот орчмын сүүний аж ахуй боловсруулах үйлдвэрийн сүүний өртгийг зохих аргачлалын дагуу тооцоолох, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааны эдийн засгийн тооцоо үндэслэлийг сайжруулах” төсөл, Нийслэлийн захирагчийн ажлын алба, 2011
  • Нарангэрэл Ч, Дамдинсүрэн Л., хамтлаг “Бага насны хүүхдийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх” технологийн төслийн тайлан, Технологийн дээд сургууль, 2011

 

2013 он  Нарангэрэл Ч, Дамдинсүрэн Л., хамтлаг “Эмчилгээний өндөр идэвхтэй бифидобактерийн омгийг ялгах, тэдгээрийг пробиотик бэлдмэл, хөрөнгөнд хэрэглэх боломжийн судалгаа” ШУТ-ийн төслийн завсрын тайлан, Технологийн дээд сургууль, 2013

2014 он Нарангэрэл Ч, Дамдинсүрэн Л., хамтлаг “Зохицуулах үйлчлэлтэй сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэр” инновацийн төсөл, Технологийн дээд сургууль, 2014