Үйлдвэрлэлийн технологийн сургууль - Захиргааны боловсон хүчин

Захиргаа

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Чойндон Бат-Өлзий

байр ашиглалт хариуцсан менежер

Миний тухай

Төрийн захиргааны удирдлага, зенит артеллерийн команд,

Бизнес, менежментийн ухааны магистр,

ШУТИС менежментийн ухааны чиглэлээр “Тээврийн менежмент” мэргэжлийн докторант,

ШУТИС-ийн ахисан түвшний хөтөлбөрийн тээврийн менежмент мэргэжлээр ШУТИС-ийн Доктор [Ph.D] –ын зэргийн сургалтыг 48 кридет цагийн багтаамжтай 3,85 үнэлгээний голч дүнтэй дуусган 710 тоот гэрчилгээ авсан. Ажиллах хугацаандаа хамт олноо ажил үйлсээрээ хошуучлан МХЗЭ-ийн 21 дүгээр их хурал, Ардын Армийн ХЗЭ-ийн 22, 25, тусгай ангиудын ХЗЭ-ийн 6,7 дугаар бага хурлуудад төлөөлөгчөөр сонгогдон оролцсон. Нисэх хүчний 60 жил 1985 он, 1989 онд Халх голын 50 жилийн ойг тохиолдуулсан ажил мэргэжил, уралдаан тэмцээнд хошуучлан тойрон аялалд оролцсон.

Улсад ажиллаж байх хугацаанд төр засаг,байгууллагаас Батлан хамгаалах болон Боловсролын салбар, Монгол орны хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг үнэлж “Их Монгол 800”, “Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн” медаль, “Монгол Ардын хувьсгалын 90 жилийн ойн” медаль, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавьяаны одон”, МХЗЭ-ийн “Цэргийн алдар алтан медаль” 2 удаа, “Дайчин нөхөрлөл” дурсгалын тэмдэг, МЗХ-ны “Цэргийн алдар алтан медаль”, МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, “Дайчин алдар-1”, “Дайчин алдар-2” медаль, “Дайчин алдар-3” медаль, “1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль”, Хил хамгаалах байгууллагын 70 жилийн ойн дурсгалын тэмдэг, Налайх дүүргийн 90 жилийн ойн хүндэт тэмдэг, Батлан Хамгаалах Яамны хүндэт тэмдэг, Батлан Хамгаалах Сургуулийн 90 жилийн ойн хүндэт тэмдэг зэрэг шагналуудаар шагнагдаж байгууллагын 1985, 1987, 1989 оны “Тэргүүний ахлах механикч”-аар”, 1991 онд “Тэргүүний техникч”-ээр, шалгарч, 1985, 1987, 1989, 1991, 2004 онуудад ангийн “Хүндэт самбар”-т, 2002, 2003 онд Зэвсэгт хүчний 326, 337 дугаар ангийн байлдааны тугийн дэргэд авахуулсан зургаар, 2003 онд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Хүндэт дэвтэр”-т нэрийг бичих, байгууллагын захирагч, дарга, захирал нараас нийт 114 удаа шагнагдсан. ШУТИС МТС-ийн захиралын нэрэмжит шагналаар 2014 онд шагнагдсан. Офицер, ахлагч нарын аттестатчилын шалгалтанд 1985, 1996 онд сайнаас онц, 2005 оны офицерын аттестатчилын шалгалтанд 97.6 оноогоор “А” үнэлгээтэй, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд 2000-2009 онд 9 жил дараалан “А” үнэлгээтэй шалгарч байсан.

Ажлын туршлага

1980 онд цэргийн албыг Ардын армийн 137 дугаар ангид байлдагч-сөнөөгч онгоцны механикч мэргэжлээр хаасан.

Ардын армийн 137, Зэвсэгт хүчний 137, 109, 326, 137, 337 дугаар ангиудад байлдагч-сөнөөгч онгоцны механикч, онгоцны механикч, ахлах механикч, техникч, бүлгийн дарга, жагсаал ангийн дарга, дайчилгаа жагсаал анги эрхэлсэн штабын орлогч, штабын даргын дайчилгаа эрхэлсэн орлогч, захирагчийн нэгдүгээр орлогч- штабын дарга, хорооны штабын даргаар 1980-2011 онд ажиллаж байсан.

ШУТИС МИС, МТС ийн байр ашиглалт хариуцсан менежерээр 2011-2015 он, 2015 оны 10 дугаар сараас одоо хүртэл ШУТИС ҮТС-ийн байр ашиглалт хариуцсан менежер

Боловсрол

-“Бизнес менежментийн ухаанаар магистр”-ын зэрэг,

- ШУТИС-ийн докторант

Ажиллаж байсан төсөл