Үйлдвэрлэлийн технологийн сургууль - Мэдээ мэдээлэл

МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Биотехнологи бидний амьдралд-2017 оюутны эрдэм шинжилгээний бага хурал

2017.02.14 00:00:00

Материал ирүүлэх тухай

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас 2017 оны 4-р сарын 07-ны өдөр “Биотехнологи бидний амьдралд-2017” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах тул биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй 2-4-р дамжааны судлаач-оюутан, магистр оюутнуудыг өргөнөөр оролцуулна уу.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг та бүхэнд хүргүүлж байна. Энэхүү удирдамжинд нийцүүлэн судлаач-оюутнуудын бүтээлийг эрдмийн бүтээл хэлбэрээр бэлтгүүлж, 2017 оны 03-р сарын 27-ны дотор манай сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарт ирүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг хүсье.

Хавсралт - 2 хуудас

Биотехнологи бидний амьдралд-2017 оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж   энд дарж татаж авна уу. 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...