Үйлдвэрлэлийн технологийн сургууль - Мэдээ мэдээлэл

МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ АСУУДАЛ” хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

2016.12.02 00:00:00

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулиас бэлтгэдэг Хүнсний чанар, аюулгүй байдлын мэргэжилтний чадвар, чадамжийг сайжруулах; Дээд боловсролын шинэчлэлтэй холбогдуулан Олон улсын стандартад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх асуудалд Мэргэжлийн хяналтын байгууллагын болон Хүнсний үйлдвэрийн ажилтнуудын санал, зөвлөмжийг тусгах зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулав.

            Хэлэлцүүлгийг нээж ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Сургалтын бодлого, чанарын албаны дарга Д.Ганхуяг нар үг хэллээ. ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор, доктор (Sc.D) Б.Энхтуяа “Хүнсний чанар, аюулгүй байдлын чиглэлээр ажиллах мэргэжилтний сургалтын байдал” сэдэвт илтгэл тавив.

            Хэлэлцүүлэгт Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчид; Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн мэргэжилтнүүд, “Өгөөж Чихэр Боов” ХХК, “ХАТАН СҮЙХ” ХХК, “ТЭСО” ХХК, “СҮҮ” ХХК, “МАХ МАРКЕТ” ХХК зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн газруудын “Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” хариуцсан мэргэжилтнүүд  нийт 30 гаруй ажил олгогчид болон ҮТС-ийн профессор, багш нарын төлөөлөл, энэ мэргэжлээр төгсөгчид, одоо суралцаж буй оюутнууд идэвхитэй оролцож, хөтөлбөрийн өнөөгийн байдал, цаашид чадварлаг мэргэжилтэн бэлтгэх асуудалд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. 

            Хэлэлцүүлэгт оролцогсод ҮТС-ийн Хүнсний салбарын багш нарын бүтээлүүдтэй танилцав.

 

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...