“АйФЭ-2016” урлагийн наадам 12 сарын 1, 2 ны өдрүүдэд болно
ganbii

“ХҮН ба БАЙГАЛЬ: БИД ХҮЙН ХОЛБООТОЙ” СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “АйФЭ-2016” УРЛАГИЙН НААДАМ 12 САРЫН 1, 2 НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

“АйФЭ-2016” УРЛАГИЙН НААДМЫН ХӨТӨЛБӨР

2016.12.01 ПҮРЭВ ГАРАГ

ӨРГӨӨ II КИНОТЕАТР: “СИНЕМАТЕК” кино өдөрлөг

10:00 “СОДУРА” монголын уран сайхны кино

12:30 “ҮЕРИЙН ӨМНӨ” (Before the Flood) баримтат кино

14:10 “ХҮН БА БАЙГАЛЬ: Бид хүйн холбоотой” богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлүүдийн үзвэр болон ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ болно.

BLUE MOON ART GALLERY: “ХҮН БА БАЙГАЛЬ: Бид хүйн холбоотой” үзэсгэлэн

10:00 “ХҮН БА БАЙГАЛЬ: Бид хүйн холбоотой” зурагт хуудасны уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болно.

16:00 Зурагт хуудасны уралдааны ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ болон арга хэмжээний нээлт болно.

Үзэсгэлэнгийн нээлтэнд БОАЖЯ, UN-REDD Үндэсний Хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг болон бусад олон улсын байгууллага, элчин сайдын яамдын төлөөлөл оролцоно.

2016.12.02 БААСАН ГАРАГ

ШУТИС-ийн УРЛАГ ЗААЛ: “УРЛАГИЙН ГАЙХАМШИГ” мэргэжлийн урлагийн өдөрлөг

12:30 Наадмын хоёр дах өдрийн нээлтийн арга хэмжээ болно. ШУТИС-ийн ҮТС-ийн удирдлага болон ШХА-гийн төлөөлөл үзэгч оюутнуудад зориулан үг хэлж өдөрлөгийн арга хэмжээг эхлүүлнэ.

13:00 “БИ ЭДИТ ПИАФ” монодрам тоглогдоно. Гол дүрд МУСТА, УДЭТ-ын жүжигчин Ц. Баясгалан, найруулагч Б.Баатар

14:30 “Sentiment” модерн балет шоу тоглогдоно. Номадик балет продакшны 2016 оны шинэ бүтээл.

15:10 “AiFE 2016” урлагийн фестивалийн арга хэмжээ өндөрлөнө.

Бидэнтэй холбогдох хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, ШУТИС Yйлдвэрлэлийн технологийн сургууль

Утас: 99990238, 95632501, 96117077                                        Имэйл: team@proarte.mn

Албан ёсны FB хаяг: fb.com/prorate.mn                                  Вэбсайт: www.proarte.mn