МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ҮТС-ийн Текстил судлалын салбарын багш оюутнуудын спортын өдөрлөгийг зохион байгууллаа.

2016.10.13 00:00:00

2016 оны 10 сарын 08-нд ҮТС-ийн Текстил судлалын салбарын Текстилийн үйлдвэрлэлийн технологи, Арьс шир боловсруулах технологи, Оёдлын үйлдвэрлэлийн технологи, Хөнгөн үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи мэргэжлийн багш оюутнууд, ХҮСХ Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дундах “Шилжин явах алтан цом”-ын төлөөх спортын өдөрлөг болж өнгөрлөө. Спортын арга хэмжээний хүрээнд багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутнууд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдөж идэвхитэй оролцлоо. Тэмцээнийг нээж Текстиль судлалын салбарын эрхлэгч Л. Удвал үг хэлж, тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнийг Д. Батбаяр багштай ТҮТ IY ангийн оюутнууд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний үр дүнг төрөл тус бүрээр үзүүлбэл:

Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:

  • 1-р байр Хөнгөн үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж 4-р курс
  • 2-р байр Текстилийн үйлдвэрлэлийн технологи 4-р курс
  • 3-р байр Арьс ширэн эдлэлийн технологи 3-р курс

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:

  • 1-р байр Оёдлын үйлдвэрлэлийн технологи 3-р курс
  • 2-р байр Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи 3-р курс
  • 3-р байр Текстилийн үйлдвэрлэлийн технологи 3-р курс

Эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:

  • 1-р байр Арьс ширэн эдлэлийн технологи 3-р курс
  • 2-р байр Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын баг
  • 3-р байр Хөнгөн үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж 3-р курс

Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:

  • 1-р байр Арьс шир боловсруулах технологи 4-р курс
  • 2-р байр Текстилийн үйлдвэрлэлийн технологи 3-р курс
  • 3-р байр Оёдлын үйлдвэрлэлийн технологи 3-р курсын багууд тус тус амжилттай оролцож, шагналт байруудыг эзэллээ.

 

Эрэгтэйчүүдийн шатрын тэмцээнд:

  • 1-р байр Хөнгөн үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж 3-р курсын оюутан Гомбосүрэн
  • 2-р байр Арьс ширэн эдлэлийн технологи 3-р курсын оюутан Бямбажав

Эмэгтэйчүүдийн шатрын тэмцээнд:

  • 1-р байр Текстилийн үйлдвэрлэлийн технологи 4-р курсын оюутан Г. Хулан
  • 2-р байр Текстилийн үйлдвэрлэлийн технологи 4-р курсын оюутан Д. Энхжаргал

Эрэгтэйчүүдийн теннисний тэмцээнд:

  • 1-р байр ХҮСХХүрээлэнгийн ЭША Ц. Ганболд
  • 2-р байр Текстилийн үйлдвэрлэлийн технологи 3-р курсын оюутан Ц. Баатархүү

Эмэгтэйчүүдийн теннисний тэмцээнд:

  • 1-р байр Текстилийн үйлдвэрлэлийн технологи 5-р курсын Н. Батзаяа
  • 2-р байр Текстилийн үйлдвэрлэлийн технологи 4-р курсын оюутан Ч. Нансалмаа

 нар амжилттай оролцож тэргүүн болон дэд байруудад шалгарлаа.

Багийн дүнгээр 16 оноогоор Текстилийн үйлдвэрлэлийн технологи 4-р курс тэргүүн байрыг эзэлж, шилжин явах Алтан цомын эзнээр тодорлоо

 

Өдөрлөгийн үеэр

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...