БШТСалбар мэргэжил сурталчилах ажил зохион байгууллаа
ganbii

ШУТИС-ЫН ҮТС-ийн БШТС-ын профессор Ц.Энхтуул, СЭТуслах Д.Насанжаргал, сургалтын мастер С.Шүрэнцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, Н.Атарбаясгалан, Ц.Бямбажаргал нар хамтран БЗД-ийн 33-р сургуулийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай Д. Энхзаяа  багштай  9д  ангийн  нийт 42 сурагчдад мэргэжил сурталчилах ажлыг амжилттай зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд  сурагчдад Биотехнологи, Микробиологийн мэргэжлийн талаар мэдээлэл өгч тус сургуулийн харъяа сургалтын үйл ажиллагаа явуулдаг Химийн задлан шинжилгээний лаборатори, Хими, биохимийн лаборатори, Хүнсний эрүүл ахуйн лабораториудын үйл ажиллагаатай танилцуулж сурагчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.

БШТСалбар 2016-10-04