ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн багш, ажилтнуудад зориулсан чанарын менежментийн сургалт зохион байгуулагдлаа.
Nyamaa-Odser

2023 оны 01 дүгээр сарын 12 болон 01 дүгээр сарын 20-ны өдөр ҮТС-ийн багш, ажилтнуудад зориулсан 2 өдрийн сургалт байгуулагдлаа.

01 дүгээр сарын 12-ны өдрийн сургалтанд

  1. ШУТИС, Технологи дамжуулалтын төвийн мэргэжилтэн Н.Бадрах “Оюуны өмч, технологи дамжуулалт”
  2. “Монгол Шведийн хамтын нийгэмлэг”-ийн сургагч багш О.Жаргалсайхан “Амьдралын тойрог”
  3. ШУТИС, ГУУС-ийн чанарын менежер Б.Батхишиг “Олон улсад бүртгэлтэй сэтгүүлд ЭШӨ хэвлүүлэх шаардлага”
  4.  Төрийн удирдлагын доктор С.Алтанчимэг “Мэдлэгийн менежмент” сэдвээр лекц уншсан бөгөөд нийт 82 багш, ажилтан хамрагдсан.

         

 

01 дүгээр сарын 20-ны өдрийн сургалтанд АПУ ХК-ийн АПУ академийн сургагч багш Г.Ганчимэг, О.Мягмардулам нар Чанар, стандартын тухай ойлголт өгөх, Байгууллагын санал шүүмжийн соёлын талаар лекц, ШУТИС-ийн стратеги төлөвлөгөөний 5 чиглэлээр багт ажилласан.