ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбарын ахмад багш, дэд профессор Ч.Цэнд-Аюуш "Scientific and experimental basics of the development technology of functional dairy products” сэдэвт бүтээлээр Бүгд Найрамдах Болгар Улсын Хөдөө Аж Ахуйн Академийн Микробиологи, Хүнсний Технологийн Хүрээлэн, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дэргэдэх докторын зэрэг хамгаалуулах хамтарсан зөвлөлд нь 2022 оны 12-р сарын 13-ны өдөр Техникийн Шинжлэх Ухааны Доктор (Sc.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.
Судалгааны ажлынхаа хүрээнд гадаад, дотоодын сэтгүүлд 36 өгүүлэл, үүнээс 10 өгүүлэл нь олон улсын шинжлэх ухааны тэргүүлэх мэдээллийн сан “Scopus”-д бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдэж, гадаад, дотоодын 7 төсөл хэрэгжүүлсэн байна.
Шинжлэх ухааны докторын заргээ амжилттай хамгаалсан Ч.Цэнд-Аюуш багшдаа баяр хүргэе!
Мэргэжлээ танилцууллаа
Хүнсний Инженерчлэлийн Салбарын Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн оюутнууд "Витафит" ХХК-ны үйл ажиллагаатай танилцав.
Хүнсний инженерчлэлийн салбарын багш, оюутнууд "Алтан тариа" ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа
ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР АЖИЛ ОЛГОГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
"Бид хүнсчид" өдөрлөг амжилттай зохион байгуулав