ЯПОН УЛСЫН ХЭВЛЭЛИЙН МАСТЕР Такаяанаги Ноборү “ХАМТ НЭГ ШАТ УРАГШИЛЪЯ” СЭДЭВТ сургалт- уулзалт зохион байгуулагдав.
Nyamaa-Odser

75 жилийн түүхтэй  Япон улсын Токио Иншокан принтинг компанийн хэвлэл хариуцсан захирал Такаяанаги Ноборү-ийн мэдлэг, туршлага хуваалцах сургалт- уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 11-12-ний өдрүүдэд ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот танхимд  зохион байгуулагдав. 

Уг сургалт-уулзалтын хүрээнд:

  • RGB-CMYK өнгө хөрвүүлэх анхаарах зүйлс, будаг болон цаасны сонголт, будаг холих арга” 
  • "Хэвлэлд зориулж зургийг хэрхэн засах, RGB-CMYK өнгөнд хөрвүүлэхэд анхаарах зүйлс, хэвлэлд шилжүүлсний дараах тест хэвлэлийг хэрхэн хянах" сэдвээр илтгэл хэлэлцүүлж 45 жилийн туршлагаа хуваалцав.

Монгол улсын хэвлэх үйлдвэрүүдийн өнгө салгалт, хэвлэлийн чанарыг сайжруулах зорилготой энэхүү арга хэмжээг Японы улсын талаас гэрэл зурагчин Тэцүро Шимизү, Монгол улсаас Гамма фото агентлаг, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар, "Чингис хаан" музей, Мөнхийн үсэг групп, Непко паблишинг, Цагаандарийн Энхтүвшин нар хамтран зохион байгууллаа.

Сургалтанд ҮТС-ийн ХҮТИС-ын багш, оюутнууд, судлаачид, Дизайны салбарын оюутнууд болон Хэвлэлийн үйлдвэрийн салбарынхан, гэрэл зурагчид оролцов. 

2022.11.11-12