18-30 Насны иргэдийн хамрагдах багц шинжилгээ
Nyamaa-Odser

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт оюутан залуучуудаа Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, оношилгоо 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс явагдаж эхэлсэн билээ. Уг арга хэмжээний хүрээнд оюутан залуус та бүхэнд үйлчилгээг ойртуулах зорилготой  ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны Эрүүл мэндийн төв дээр 2022 оны 11 дүгээр сарын 7-18-нд 09:00-14:00 СБДЭМТ-ийн эмч нар Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийх гэж байна.

Үүнд: 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил
  6. Зүрхний цахилгаан бичлэг
  7. Цээжний рентген зураг
  8. Эмчийн үзлэг
  9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  10. Дүгнэлт
  11. Зөвлөгөө

Анхаарах зүйл:

  • Өглөө өлөн ирэх / юм ууж идэхгүй/
  • Шээсний ариун саванд өлөн шээсийг авах /Эмийн сангаас саваа авах/
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байна.

Ач холбогдол:

Эрүүл мэндийн боловсрол олгох, өвчний хүндрэлээс сэргийлэх, архаг өвчнөөр оношлогдсон бол хяналт хийх боломжуудыг олгож байна.

 

Оюутан залуусаа эрт илрүүлгийн үзлэгтээ идэвхтэй хамрагдана уу.