ҮТС-д Shinshu Их Сургуулийн профессор магистр, доктор оюутнуудтайгаа ажиллалаа
ganbii

ШУТИС-ын Үйлдвэрлэлийн Технологийн Сургуульд 2016 оны 9 дугаар сарын 12-наас 16-ны хооронд Япон улсын Шиншүгийн Их Сургуулийн (Faculty of Textile Science and Technology, Shinshu University, Japan) профессор S.Koyama магистр,  доктор оюутнуудтайгаа ажилласан билээ.

Зочидыг ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг хүлээн авч уулзаж тус 2 сургуулийн   хамтран ажиллах гэрээний дагуу мэдлэг, мэдээдлэл солилцох, хоёр их сургуулийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Үүнд:

  • 2016-2017 оны хичээлийн жилд хамтарсан төсөл эхлэх,
  • Имфакт фактор өндөртэй мэргэжлийнсэтгүүлд судалгаа, шинжилгээний үр дүнг хэлэлцүүлэх,
  • Тус сургуулийн Нэхмэлийн Шинжлэх ухаан Технологийн Салбартхэрэгжүүлж буй “Leading program”-д оюутан сургах 

 Мөн салбарын томоохон үйлдвэрийн нэг “Говь ХХК”-ны үйл ажиллагаатай танилцан, түүхий ноолуураас бүтээгдэхүүн үйлдвэрлэх дамжлага тус бүрээс судалгааны ажлын дээж материалыг түүвэрлэн бэлтгүүлсэн билээ.

Профессор S.Koyama-ийн судалгааны үндсэн чиглэл нь “Textile Science and Technology” учраас Нэхмэл Судлалын Салбарын эрхлэгч Л.Удвал болон ЭША, залуу судлаач багш нартай уулзан өөрсдийн судалгааны ажлын талаар  сонирхолтой яриа уулзалт, илтгэл лекцийг хийсэн билээ.

Энэ удаагийн уулзалтаар ҮТС нь Шиншүгийн Их Сургуультай дараах чиглэлээр  хамтран ажиллахаар болов. Үүнд:

  • Амьтны гаралтай ширхэгтийг бусад ширхэгтээс спектрометрийн аргаар ялган таних судалгаа
  • Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн хаягдлаар шинэ нэр төрлийн дулаалгын материал гарган авах судалгаа
  • 2017 оны 4 сараас мастер докторын сургалтанд нэг залуу судлаач багшийг “Leading program”-д суралцахуулахаар боллоо.