"Урлахуйн ертөнц-2022" хувцас загварын уралдаан
enkhjargal

ШУТИС-ийн ҮТС-ийн Хувцасны дизайн, Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Урлахуйн ертөнц - 2022” хувцас загварын уралдаан 2022 оны 5 сарын 11-ний өдөр 14:00 цагт ШУТИС-ийн VIII байрны 12 давхарын “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим”-д болно. Энэхүү уралдааныг Европын Холбооны “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн дэмжлэгтэйгээр “ECO DESIGN (Эко дизайн)” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Уралдааны гол зорилго нь оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих, уран бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, ногоон хөгжил, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн талаар мэдлэг олгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнд  нэвтрүүлэх, оюутны бүтээлийг сурталчилах зорилготой. Уралдааны үеэр загварын шоу үзүүлбэр, ҮТС-ийн оюутны клубуудын бүтээлийн үзэсгэлэн гарах бөгөөд , “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн урилгаар оролцож буй Вьетнамын дизайнер Thao Vu,  Д.Өлзийбэлэг нар илтгэл тавина.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.