“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь хүний нөөцийн бодлого” цуврал уулзалт семинар зохион байгуулагдлаа.
enkhjargal

ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн баг хамт олон төгсөгчид болон оюутнууддаа зориулан тус салбарт хүний нөөцийн бодлогоор тэргүүлэн  ажиллаж байгаа Бльмон группийн Хүний нөөцийн бодлого, хэрэгжилтийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж орчин цагт хүний нөөц гэж хэн бэ, ажлын нөхцөл, өсөлт хөгжилтийн чиглэлээр мөн нийгмийн хариуцлагад, удирдах ажилтны үүрэг, нийгмийн хөгжилд мэргэжлийн оролцоогоороо нөлөөлөх туршлага бий болгох талаар сонирхолтой баримт сонсгож мэдлэгийг нэмсэн уулзалт семинар боллоо.

        Манай сургууль 1971 оноос өнөөг хүртэлх хугацаанд Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи  мэргэжлээр 1200 орчим бакалавр зэргийн дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлджээ. Төгсөгчид маань ч ажил олгогч байгууллагад ажилтнаар ороод өөрсдөө хүний нөөцийн бодлогоо барилцах  удирдах ажилтнууд болдог тул тэдний алсын харааг тэлэх, цаашлаад хүний нөөцийн хуучин, хоцрогдсон  үеийг халж шинэ залуусыг хүлээн авахдаа бэлтгэх хэрэгтэй байгааг ухаарч байгаа гэдэгт итгэж байна.  

2014 оноос хойшхи төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд дүн шинжилгээ хийхэд урьд онуудадэргэжлээрээ ажиллах нь 25 хувиас хэтэрдэггүй байсан бол 85-100 хувь болсон байгаа нь олон хүчин зүйл нөлөөтэй байж болох ч мэргэжлийн хөтөлбөрийн агуулгын хөгжүүлэлт, баг хамт олны үйл ажиллагаа үүнд тодорхой хувийг эзэлж байгаа тул багш, профессорууд бид баяртай байгаа

Семинарт ажил олгогч 8 байгууллага болон нийт 65 багш, оюутнууд оролцов. Семинарын төгсгөлд ажил олгогчид үйлдвэрлэлийн дадлагын болон төгсөгчдийн ажлын байрыг танилцуулж уулзалт семинар амжилттай өндөрлөлөө.

Семинарыг MNB - Монгоын үндэсний телевизийн өдрийн шууд мэдээ, Үндэсний радио сурвалжлан хөтөлбөрийн дэд профессор Ц.Одбаяртай мэргэжлийн хөтөлбөрийн давуу тал, онцлог, мэргэжилтэй боловсон хүчний мэдлэг, чадварыг тодорхойлон ярилцлага хийлээ.

Семинарт хүний нөөцийн багаараа хүрэлцэн ирж оролцсон гадны байгууллага, хамт олонд болон ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХИС-ийн салбарын эрхлэгч, мэргэжлийн багш нар, оюутнууддаа баярлалаа.

Зохион байгуулсан:

ХИС-ын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн багш нар