2022 оны 3-4 саруудад БШТСалбарын судлаач багш нар докторант оюутнуудын ОНОЛЫН СЕМИНАР-ийг Даваа гараг бүрийн 16.00 цагаас зохион байгууллаа. Уг семинарт Д.Соёл “Сhanges in triterpenoid content in cuticular waxes of selected edible fruits during ripening”, Ц.Батцэцэг “Чацарганы шахдасыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн судалгаа”, Д.Дөлгөөн “Биотехнологийн хөгжлийн чиг хандлага”, С.Энх-Ундраа “Хөмүүлийн биологийн идэвхийн судалгаа”, Б.Арвинбаяр “Биоаюулгүй байдлыг хангах үндэсний тогтолцоог бүрдүүлэх нь”, Н.Сугар “Ясны сийрэгжилтэнд сонгино, саримсны нөлөөллийн судалгаа”, Н.Золзаяа “Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлүүд, хэрэглээ” сэдэвт 7 илтгэлийг хэлэлцэж багш салбарын оюутнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэхүү семинар нь Багш судлаачдын судалгааны ажлын шинэлэг санаа ажлын үр дүнгээс хэлэлцэж салбарын магистр, бакалавр оюутны судалгааны ажлын чиглэл, шинэ санаа, мэдээлэл, туршлага солилцох, горилогчдын ажлыг хэлэлцэж, зөвлөгөө өгөх чиглэлээр хийгдсэн үр дүнтэй ажил боллоо
ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбар
Мэргэжлээ танилцууллаа
Хүнсний Инженерчлэлийн Салбарын Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн оюутнууд "Витафит" ХХК-ны үйл ажиллагаатай танилцав.
Хүнсний инженерчлэлийн салбарын багш, оюутнууд "Алтан тариа" ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа
ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР АЖИЛ ОЛГОГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
"Бид хүнсчид" өдөрлөг амжилттай зохион байгуулав