“Биотехнологи бидний амьдралд-2022” оюутны эрдэм шинжилгээний хамтарсан хурал амжилттай зохион байгуулагдлаа
enkhjargal

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас жил бүр зохион байгуулдаг “Биотехнологи бидний амьдралд - 2022” оюутны эрдэм шинжилгээний хурал 2022 оны 4-р сарын 15-ны өдөр цахимаар зохион байгуулагдав. Энэ жилийн хурал нь ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн Биологийн факультетын Микробиологи, биотехнологийн тэнхимтэй хамтран зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд бакалаврын түвшинд 8, магистрын түвшинд 5 нийт 13 судалгааны ажлыг шүүн хэлэлцлээ. Хурлыг нээж ҮТС-ийн захирал доктор Ж.Туяацэцэг, Эрхүүгийн их сургуулийн Биологийн факультетын декан биологийн шинжлэх ухааны доктор Матвеев А.Н. нар үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

Хурлын шүүгчээр ШУТИС-ийн ХШУС-ийн профессор, доктор Д.Хандмаа, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэг-хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор О.Энхтуяа, ҮТС-ийн БШТС-ын багш доктор Д.Соёл нар ажилласан болно. 

 

Оюутны эрдэм шинжилгээний цахим хуралд нийт 50 гаруй хүн оролцож, илтгэлүүдийг хэлэлцэж, асуулт хариулт өрнүүлж, шилдгүүдийг тодрууллаа.

 

Шагналт байранд дараах илтгэлүүдийг шалгаруулсан. Үүнд:

Бакалаврын түвшинд

Тэргүүн байр - Дулаанд тэсвэртэй TAQ ДНХ-полимераза ферментийг цэвэршүүлэн гарган авах судалгаа (Б.Баяржавхлан, Д.Түвшинтөгс, 4-р курс, ХЧАБ, Биотехнологи хөтөлбөр, ҮТС, ШУТИС)

Дэд байр - Влияние ПАВ и препарата «Рowhumus» на рост углеводородокисляющего штамма Rhodococcus sp. (Топчая Е.С., 4 курс, Биология, профиль Микробиология, Иркутский государственный университет)

Гутгаар байр - Хүнд металлын бохирдлыг бууруулах чадвартай бактери илрүүлсэн туршилтын дүн (Б.Эрдэнэтуяа, Г.Хишигсүрэн Г.Энхжаргал, Д.Түмэнжаргал, Н.Туул, МУИС, ШУС, БУС)

Магистрын түвшинд

Тэргүүн байр - Исследование углеводородокисляющих микроорганизмов и оценка их биотехнологического потенциала (Рыкова А.В., 2 курса, Биология, профиль Микробиология и вирусология, Иркутский государственный университет)

Дэд байр - Структурные и функциональные особенности Crispr-cas локусов Clostridium botulinum (Арефьева Н.А., 1 курс, Биология, профиль Биоинженерия и биоинформатика, Иркутский государственный университет)

Гутгаар байр - Үхрийн дэлүүнээс протеолитик фермент фракцласан үр дүнгээс (Х.Мөнхгэрэл, Ж.Баярмаа, МУИС, ШУС, БУС)

Хуралд БШТС-ын ахлах багш Б.Арвинбаяр “Био ёсзүй”, ХИС-ын ахлах багш, доктор Ц.Сэлэнгэ “Хүнсний үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр уригдсан илтгэл хэлэлцүүлсэн, шүүгчээр ажилласан багш, эрдэмтдэд талархал илэрхийлье.

Тус хуралд хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэл, ирүүлсэн өгүүллүүдийг “Биотехнологи бидний амьдралд - 2022” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд нийтэлж, нийтийн хүртээл болгоно.

Хуралд идэвхтэй оролцсон оюутнууд, эрдэмтэн багш нарт талархал илэрхийлж, цаашдын сурлага, ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж, Оюутны эрдэм шинжилгээний цахим хурлыг зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон, ЭШИ-ийн ажилтан С.Нарантуяа, ХИС-ын сургалтын мастер Ц.Бямбажаргал, МеТС-ийн ЭНБ-ийн дарга н.Пүрэвдорж нарт салбарын хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

ҮР ДҮН: Энэхүү хамтарсан оюутны эрдэм шинжилгээний хурлын үр дүнд оюутнууд болон судлаач, багш нар судалгаа шинжилгээ хийх ур чадвараа дээшлүүлэх, туршлага солилцох боломжтой болсон. Салбар хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж, ижил хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулийн судалгааны ажлуудтай танилцаж, хамтран судалгаа хийх сэдвүүдийг сонгох зэрэг давуу талыг бий болгосон. Бидний хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР