МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12 00:00:00

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2016” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2016.03.11-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлыг ҮТС-ийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, багш, судлаач, оюутнуудыг судалгааны ажлаа улам үргэлжлүүлэн бататгаж улс эх орондоо хэрэгцээт зүйлсийг хийх эзэд нь болох ерөөлийг өргөлөө.

Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС, ХААИС зэрэг их дээд сургуулиудын биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй бакалавр оюутнуудын 30  гаруй илтгэл ирсэнээс 9 аман, 11 ханын илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа.

Хурлын шүүгчээр дараах бүрэлдэхүүн ажиллалаа.

  1. Н. Марзенгуль (MSc) ШУА, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Микробын нийлэгжлийн лаборатори, ЭША
  2. В.Энхчимэг, доктор (PhD), ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн эрхлэгч
  3. Б.Арвинбаяр (MSc) ШУТИС, Захиргаа, мониторингийн газрын дэд дарга, Монголын биотехнологийн нийгэмлэгийн тэргүүн

“БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2016” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлд дараах илтгэлүүд тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд:

“Зарим сүүнхүчлийн бактерийн пробиотик шинж чанарын судалгаа”,  М.Батмөнх, МУИС, ШУС, Байгалийн ухааны сургууль, Биологийн тэнхим, Удирдагч багш: Б.Батжаргал, МУИС, ШУС, Биологийн тэнхим

Дэд байранд:

"In vitro орчинд Сибирь Шинэс (Larix sibirica LDB) –ний бичил ургамлын масс үржүүлгийн судалгаа” Л. Цэрэндэжид, ХААИС, МААБС, Биотехнологи, үржүүлгийн тэнхим, Удирдагч багш: В.Энхчимэг, ХААИС, МААБС

Гутгаар байранд:

”Лабораторийн нөхцөлд бионүүрстэй, биоялзмагтай хөрсөнд ургуулсан ургамлын булцуунаас инулин ба пектин ялган авах боломж”  А.Нэргүй, ХААИС, МААБС, Бэлчээр тэжээллэг химийн тэнхим,  Удирдагч багш: С.Сарантуяа, ХААИС, МААБС

Тусгай байранд:

  1. “Ацан ажигана /Stellaria dichotoma. L/ ургамлын үндэсний фитохимийн судалгааны дүнгээс” - Ц.Цэндхорол, ШУТИС, ҮТС, Биотехнологи, шим тэжээлийн салбар, Удирдагч багш: Х.Мөнхзаяа, ШУТИС, ҮТС
  2. “Улаанбаатар хотын хөрснөөс хар тугалганд тэсвэртэй бактерийг илрүүлэх судалгаа” – А.Сулеман, ХААИС, МААБС, Биотехнологи, үржүүлгийн тэнхим, Удирдагч багш: Н.Туул, ХААИС, МААБС

Тус хуралд оролцсон нийт оюутны илтгэлийг Биотехнологи бидний амьдралд-2016 эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлд нийтлэж нийтийн хүртээл болгоно.

Нийт илтгэгч оюутнууд болон эрдэмтэн багш нарт цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд идэвх санаачлагатай ажилласан Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон, ҮТС-ийн дэргэдэх оюутны IB клубын нийт гишүүдэд талархал илэрхийлье.

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

ОХУ-ын Улан-Үд хотод зохион байгуулагдсан III INTERNATIONAL STUDENTS SCIENTIFIC - PRACTICAL CONFERENCE COMMODITY. BIOTECHNOLOGY AND AUTOMATION OF PROCESSING OF LEATHER AND FUR хуралд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Текстил судлалын салбарын багш, ою

2016.05.03

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн хамтарсан Олон улсын оюутны эрдэм шинжилгээний х...