Сүхбаатарын одонт ГОВЬ ХК-ны хамт олонд хүндэтгэл үзүүллээ
ganbii

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч 2020 оны есдүгээр сарын 25-ны өдөр 120 дугаар тоот зарлигаар ГОВЬ ХК-ийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдсанд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн удирдлага, профессор багш нар хүрэлцэн очиж хүндэт өргөмжлөл, профессор багш нарын ном, бүтээлийн дээжсийг гардуулан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. 

ГОВЬ ХК-ны чадварлаг бүтээлч 2100 ажилтан, алба хаагсдын дунд ШУТИС-ийн 283 төгсөгчид үйлдвэрлэл эрхэлсэн  захирал, менежер, инженер техникийн ажилтан, зохион бүтээгч дизайнер, чанарын албаны ажилтнаар тус тус ажиллаж, олон улсын зах зээлд эх орныхоо нэрийг дуурсгаж стандартын шаардлага хангасан дээд зэргийн чанар, загвар бүхий ноолуур, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгаа нь манай хамт олны бахархал болсон . Манай хоёр байгууллага цаашид сургалт үйлдвэрлэлийн холбоог улам бэхжүүлж хүний нөөц, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд улам бүр идэвхитэй хамтран ажиллаж үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль