Үйлдвэрлэлийн технологийн сургууль - Мэдээ мэдээлэл

МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Шим тэжээл судлалын төвийн гэрээг сунгалаа

2015.11.27 00:00:00

Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага (ТББ)-ын хооронд шим тэжээлийн шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах  гэрээг анх 2000 онд байгуулж Шим тэжээл судлалын төвийг байгуулсан болно. Хамтын ажиллагааг улам өргөжүүлэн 2005, 2010 онуудад 5 жилийн хугацаагаар сунгаж, сургуулийн өдрийн хоол, халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, шим тэжээлийн боловсрол олгох төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ хоолзүй, тэжээхүй ухааны мэргэжлээр төгсөгчдөд зориулсан эмнэлгийн болон сургуулийн хоолзүйчээр мэргэшүүлэх төгсөлтийн дараах хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж ирсэн юм.

Талууд хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, тэжээхүй ухаан, хоол үйлдвэрлэлийн менежмент, хүнсний аюулгүй байдлын сургалт аргазүйг боловсронгуй болгох, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа шинжилгээ хийх зорилгоор Шим тэжээл судлалын төвийн гэрээг 5 жилээр сунгаж, 2015 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон “WITH” ТББ-ын захирал Лий Юүн Сүк нар гарын үсэг зурлаа.

 

Ирэх 5 жилд хоол, шим тэжээлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх төв байгуулж хот суурингийн хүн амд эрүүл амьдрах, зөв хооллох боловсрол олгох, тэжээхүй ухаан, хоол үйлдвэрлэлийн менежментийн багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулж, хүний нөөцийг нэмэгдүүлэх, хамтарсан судалгааг хөгжүүлж үр дүнг ахисан түвшинд хэлэлцүүлж, хэвлүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн дараах сургалт зохион байгуулахаар тохиролцлоо.

Шим тэжээл судлалын төв

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...