МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Өвөр Монголын “Үндэсний Үзэсгэлэнгийн танхим”-д урлаг дизайны хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулав

2019.09.25 00:00:00

2019 оны 5 сард жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Алтан хулгана-2019” дизайны наадмыг өргөжүүлэн Өвөр Монголын Их сургуулийн “Үйлс бүтээлийн дээд сургууль”-н багш, оюутны бүтээл оролцсон бөгөөд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.Хамтран ажиллах хүрээг тэлэн уг үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийн дээж болох 440,  “Үйлс бүтээлийн сургууль”-н 300-гаад нийтдээ 740 гаруй дизайны болон урлагийн бүтээлийн үзэсгэлэнг Өвөр Монголын “Үндэсний Үзэсгэлэнгийн танхим”-д олон түмэнд дэлгэв.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын талаас ШУТИС-ийн ЭШХАЭ дэд захирал Т.Намнан, ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан,  Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Дизайны салбарын эрхлэгч Д.Түмэнболд тэргүүтэй 7 багш, дизайны салбарын оюутны клубын ахлагч 5 оюутан оролцсон билээ.

2019 оны 7 сарын 2-нд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ШУТИС-ийн ҮТС-н  болон  Өвөр Монголын Их сургуулийн Үйлс бүтээлийн дээд сургуулийн багш, оюутнуудын зохион бүтээсэн загварын шоуг Дизайны салбарын багш Б.Гэрэлмаагийн бүтээлээр нээсэн нь багш нарын ур чадварыг   илтгэж   байлаа.  Уг үзэсгэлэнд  уран зураг, график дизайн, компьютер график дизайн, эдэлхүүн, хэвлэлийн дизайн, интерьер дизайн, экстерьер дизайн зэрэг олон төрлийн бүтээлүүд нэгэн орон зайд дэлгэгдэн Монгол болон Өвөр Монголын урлаг болон дизайны чиг хандлага болон түвшинг харах цогц үзэсгэлэн болов.Нээлтийн үеэр  хэвлэл мэдээллийнхэн олноор ирсэн байсан бөгөөд  улсын болон хувийн телевиз радио, сонин сэтгүүлд үзэсгэлэнгийн тухай мэдээ мэдээлэл өргөнөөр цацагдсаныг  дүгнэхэд Өвөр Монголын хувьд ч гэсэн  шинэлэг соргог анхаарал татахуйц үйл явдал байсныг илэрхийлж байлаа.“Хүсэл мөрөөдөл, нөхөрлөл баг” сэдвийн хүрээнд болсон үйл ажиллагаа нь Монгол Хятадын хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, ШУТИС-ийн 60 жилийн ой, хоёр улсын соёл урлагийн салбарын солилцоо болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой зохион байгуулагдсан. Зохион байгуулагчдын зүгээс цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого зорилготой байгаа билээ.Уг үзэсгэлэн нь Өвөр Монголын “Үндэсний үзэсгэлэнгийн танхим”-д 2019 оны 7-р сарын 2-6 өдөр олон нийтэд нээлттэй байлаа.

 

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...