МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

"CDIO сургалтын арга зүйн I,II түвшин"-ний сургалтыг амжилттай зохион байгууллаа

2016.01.27 00:00:00

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулиас багшийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд  ҮТС-ийн нийт 80 багшийг хамруулсан “CDIO сургалтын арга зүйн I, II түвшин”-ий сургалтыг 2016 оны 01 сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан багш нар “Дэлхий нийтийн инженерийн боловсролын шинэчлэлийн чиг хандлага болох ажил олгогчдын эрэлтэд нийцсэн цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг боловсруулах CDIO-ийн арга зүй”-тэй танилцаж, Сингапурын Политехникийн сургуулийн багш нарын заах арга зүйн туршлагыг судлан, өөрсдийн боловсруулсан хөтөлбөрүүд дээр анализ хийв. Сургалтын явцад МехТС-ийн сургуулийн багш Р.Найдандорж, ХШУС-ийн багш Б.Одонтуяа нар ирж туршлагаа хуваалцав. Сургалтанд оролцсон болон сургалтыг зохион байгуулсан нийт багш нартаа талархал илэрхийлэн, та бүхнийг сурсан мэдсэн зүйлээ сургалтанд хэрэглэж, цаашид улам хичээнгүйлэн ажиллахыг хүсье.

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...