“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ganbii

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” өдөрлөгийг  2016 оны 04 сарын 02-нд Төв аймгийн Манзуширын аманд байгалийн үзэсгэлэнт газар дахин зохион байгууллаа. Уг өдөрлөгт дизайны салбарын  120  гаруй оюутан, Д.Гунгаа, С.Алтангэрэл, Б.Отгончимэг, Б.Мөнхзул, Ү.Батжаргал, Д.Пүрэвмагнай, Э.Оюунзаяа, Г.Мөнхтуяа, С.Өлзиймаа багш нарын хамт оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд оюутнуудын дунд ХАВАР сэдэвт гэрэл зургийн уралдаан, олс таталтын тэмцээн зохион байгуулагдсан.

 ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭНД:

I байр: Хэвлэлийн график дизайны III ангийн оюутнууд

II байр:  Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологийн II ангийн баг эзэллээ.

МӨН  ЭНЭХҮҮ АЖЛЫН ХҮРЭЭНД:

2016 оны 04 сарын 27 ны өдөр 14:00 цагт ШУТИС-ийн Хичээлийн I байр  III давхар “Урлаг заал ” -  нд

14:00 – “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ТӨЛӨВШЛИЙН ХӨТӨЛБӨР”  сэдэвт лекц  

Б. Даваажав (ШУТИС, БУХС-ийн дэд профессор)

Д. Цогзолмаа (ШУТИС-ийн Оюутны хөгжил төлөвшлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн)

14:30 "УРЛАГИЙН ТУХАЙ ЖААХАН ЯРИЛЦЪЯ" сэдэвт лекц

 А. Ганбаатар  (СУИС, ДУДС, урлаг судлаач, философийн багш )

15:30  ШУТИС, ҮТС-ийн дизайны салбарын график дизайны оюутнуудын  уран бүтээлийн үзэсгэлэн

Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

 

D-Art сэтгүүлийн  редакци

ҮТС , Дизайны салбар