Алтан хулгана - 2016 наадам амжилттай зохион байгуулагдлаа
ganbii

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Үйлдвэрлэлийн Технологийн сургууль нь дизайны мэргэжлээр сурч буй оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концептийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн “Алтан хулгана”наадам 2016 онд 11 дэх жилдээ “Бидний шийдэл” гэсэн сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа.

Алтан хулгана наадмын эдэлхүүний дизайн болон интерьер экстерьер дизайн төрлүүдийн шилдгүүдийг танилцуулъя.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИНЭ ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

SC&P GTI323 бүтээлээр Б. Отгонбаяр

https://www.youtube.com/watch?v=ZvwAsP2MMRI

ТАВИЛГЫН ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Монгол гэрийн тавилга: олон үйлдэлтэй ширээ бүтээлээр М.Буман-Эрдэнэ

https://www.youtube.com/watch?v=u21yL-tFUtU

ИНТЕРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Шутис 2-р байрны өргөтгөлийн барилгын интерьер төлөвлөлт бүтээлээр Хар-Андаа баг

https://www.youtube.com/watch?v=otIfdWDluJg

ЭКСТЕРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Хүүхдийн урлан бүтээх төв бүтээлээр Flair club

https://www.youtube.com/watch?v=QcQs5DGUUXk